Европт Англи хамгийн их агаарын бохирдолтой улс

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Агаарын бохирдлын асуудал дэлхий нийтэд аюул заналхийлж буй. Манай урд хөршийн нийслэл Бээжин хамгийн их агаарын бохирдолтой хот. Мөн Улаанбаатарын утаа ч аюултай түвшинд хүрсэн. Харин Европын зарим хотууд агаарын бохирдолтой тууштай тэмцэж чадахгүй байгаагаа хэлжээ. Үүнд нь Английн агаарын бохирдлыг бууруулах хэлэлцээрийг зогсоосон явдлыг Европын зөвлөл онцлон, тэднийг буруутгаж байна. Английн ихэнх хотод дизель хөдөлгүүрээс ихэвчлэн ялгардаг азотын давхар ислийн түвшин хэт их байгаа нь Евробүсийн агаарын бохирдолд муугаар нөлөөлж байгаа гэнэ.

Энэхүү хийн бохирдол нь тухайн бүс нутагт амьдарч буй оршин суугчдын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаа гэдгийг Зөвлөлийнхөн мэдэгдсэн юм. Англи улс 2010 онд энэ тал дээр хяналт тавин, хязгаарлалт хийхээ Европын холбоонд мэдэгдсэн боловч Лондон 2025 он хүртэл хийн бохирдлыг хэвийн хэмжээнд нь хүргэх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Европын холбооны агаарын бохирдлын захирамжаас бохир агаартай гэсэн анхааруулгыг Англи улс 2008 онд хүлээн авсан. Гэтэл түүнээс хойш дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас хөрш орнуудад нөлөөлөх болсон тухай гомдол мэдүүлжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.