Англигүй шөвгийн найм болох уу

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирал сонирхолтой тоглолтуудаар үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт шөвгийн 16-гийн эхний хариу тоглолт болсон. Харин энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагийн шөнө сүүлийн дөрвөн тоглолт болно.

Францын “Монако” талбай дээрээ Английн “Арсенал”-ыг, Испанийн “Атлетико Мадрид” талбай дээрээ Германы “Байер Ливеркузен”-г, Италийн “Ювентус” талбай дээрээ Германы “Боруссия Дортмунд”-ыг, Испанийн “Барселона” талбай дээрээ Английн “Манчестер Сити”-г хүлээн авна. Эхний тоглолтонд “Барселона”, “Монкао” айлын талбайд ялалт байгуулсан учир шөвгийн наймын хаалга бараг нээгдсэн. Харин “Атлетико Мадрид”, “Боруссия Дортмунд” гэртээ заавал хожих даалгавартай тоглох юм.

Одоогийн байдлаар Испанийн “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, Францын “ПСЖ”, Португалын “Порту” шөвгийн наймд үлдсэн. Харин Английн алдарт “Челси” клуб тун амжилттай тоглож, нэг ч удаа хожигдоогүй ч дунд шөвөгт үлдэж чадаагүй. “Цэнхэрүүд” хэсэгтээ 4 хожиж, 2 тэнцсэн. Харин хасагдах шатанд “ПСЖ”-тэй хоёр удаа тэнцсэн ч өөрийн талбай дээр илүү гоол алдсан учир Францын баг тэмцээнээ үргэлжүүлэх эрхтэй болов.

2014-2015 оны улиралд Английн дөрвөн баг оролцсон ч шөвгийн наймд шалгарах магадлал буурсаар байна. “Ливерпуль”-ээс бусад нь шөвгөрсөн ч “Челси” хасагдаж, “Арсенал”, “Ман.Сити” эхний тулаанд талбай дээрээ хожигдсон. Одоо айлын талбайд хожино гэдэг хэцүү даалгаваруудын нэг нь билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.