Салхины эрчим хүчнээс гаргаж авах цахилгаан эрчим хүч 2024 он гэхэд 30 гаруй хувиар нэмэгдэнэ

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас салхины хүч нэмэгдэж буйг эрдэмтэд тогтоожээ. Үүний үр дүнд салхины эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх сайн талтайг судалгаагаар тогтоосон байна.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд салхины хүч эрс нэмэгдсэн нь далай болон агаарын урсгалын чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Олон улсын судалгааны баг дэлхийн 9000 орчим цаг уурын станцын 1970-аад оноос хойшхи бүх датаг судалсаны үр дүнд салхины хүч сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэх болсоныг олж тогтоожээ. Судалгааг ахалсан Принстоны их сургуулийн профессор Жэньжон Жэнь 2024 он гэхэд салхины эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаан эрчим хүч ⅓-ээр нэмэгдэж цагт 3.3 сая киловаттад хүрэх боломжтойг онцолсон байна.

Түүнчлэн салхины хүч нэмэгдсэн явдал нь АНУ дахь салхины эрчим хүчний станцуудын үр ашиг нэмэгдэх явдалд технологийн өөрчлөлт шинэчлэлтээс илүү том үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Nature Climate Change сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны ажилд салхины хүч ирэх 10 жилд нэмэгдсэн хэвээр байх нь салхины эрчим хүчний станц эзэмшигчдэд өндөр үр ашигтай байхыг онцолсон байна. Судалгааны багт багтсан Кардиффийн их сургуулийн профессор Эдриан Шаппелл салхины хүч нэмэгдсэний улмаас сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нэмэгдэнэ.

Image result for Renewable energy: climate crisis 'may have triggered faster wind speeds'

Үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүч нь дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэм дотор барина гэдгийг ч дурджээ. Өмнө нь дэлхийн газар нутагт хотжилт ихээр явагдаж, барилга байгууламж нэмэгдсэний улмаас салхины хүч 1970 онос хойш 10 жил тутам 2.3 хувиар буурч байсныг тогтоож байсан ч энэ удаагийн судалгаагаар далайн болон агаарын урсгалын чиглэл өөрчлөгдөж байгаа нь салхины хүчийг нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

Эх сурвалж: Theguardian.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.