Мэргэжлийн сумогийн ирээдүйн аваргууд Монголынх

Twitter Print
2015 оны 03-р сар 18-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ оны гуравдугаар сарын башё Осака хотод үргэлжилж байна. Монголын хоёр аварга, Япон гурван арслан тэргүүлэн барилдаж буй хару башё олон талаараа үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татаж байгаа аж. 69 дэх ёкозүна Хакухо 33 удаа түрүүлж, хамгийн том амжилтыг давсан. Энэ сард ч гэсэн ганцаараа найман даваатай тэргүүлж, өөрийнхөө рекордыг ахиулахаар барилдаж байна. Мөн дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо 41 нас хүрч байгаа ч найман өдрийн барилдааны гуравт нь давлаа.

Японы үндэсний бөхөд Монголын дөрвөн аварга төрөн гарсан. Харин Монголын тав дахь аваргын сураг яригдаж эхлээд хэдэн сар боллоо. Эдгээр бөхчүүд нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нар юм. Ялангуяа энэ сард сэкиваки цолтой барилдаж, эхний долоон өдөр дараалан давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэдийнэ анхаарал татаад эхэлсэн.

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд зургаан башё барилдахдаа тавд нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн манай бөх энэ жилдээ багтаад, эсвэл ирэх жилийн эхээр дээд зиндаанд түрүүлсэн байхад хэн гайхахааргүй уран хурц барилдааныг үзүүлж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын башёд Тэрүнофүжи озэки Котошёогикүг давахыг нь домогт их аварга Китанофүжи хараад “Дандаа ингэж барилдаж болохгүй. Гэхдээ өнөөдрийн барилдаан үзэгчдийн сонирхлыг татлаа. Озэки хүн залуу бөхтэй ингэж барилдаж байгаа нь Котошёогикүгийн буруу. Өрсөлдөгч бөхөөс нь ямар ч мэх ирж болно. Энэ барилдаан озэкид маш том сургамж боллоо” гэж байлаа.

Дээд зиндаанд арван удаа түрүүлсэн их аварга хүн энгийн нэг бөхийг ингэж магтахгүй нь мэдээж. Бөх шинжинэ гэдэг агуу их мэдлэг шаарддаг гэдгийг Монголчууд бид ч андахгүй билээ.

Домогт их аваргаас магтаалын үг сонссон бөх нь Гантулгын Ган-Эрдэнэ юм. Тэрээр 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ. Анх 2011 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод элсэн орж 16 башёгийн дараа дээд зиндаанд гарч ирсэн нь дээд амжилтуудын нэгээр бүртгэгдсэн. Мөн макүүчи буюу дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдсэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан аж.

Тэрүнофүжи энэ сард анх удаа сэкиваки цолтой барилдаж, эхний долоон өдөр м-Такаяасү, м-Аойяма, комүсүби Тамаваши, м-Такэкази, м-Саданоуми, м-Точиёоозан, м-Точиношин нарыг давсан. Харин өчигдөр буюу найм дахь өдөр хүчит озэки Кисэносатод туршлага дутаж өвдөг шороодлоо. Гэхдээ озэкиг өмнө нь нэг удаа давж байсан юм.

Мөн их аварга Хакухотой хамтарсан бэлтгэл хийхдээ ёкозүнаг хоёр удаа давж байлаа. Их аваргууд хамтарсан бэлтгэл дээр ч залуу бөхчүүд болон том цолтой бөхчүүдэд бараг унадаггүй. Гэтэл Тэрүнофүжи ямар ч үед том цолтой бөхчүүдтэй эн тэнцүү барилддаг нь үүнээс харагдаж байна.

Мэргэжлийн сумод “онцгой үзэгдэл” болон гарч ирсэн Ичиножёо Ичинноров сэкиваки цолтой барилдсан ч удаан хамгаалж чадаагүй. Ямартай ч Монголын бөхчүүдийн мэргэжлийн сумо дахь ялалт үргэлжилж байна. ёкозүна Асашёорюү, Хаукхо, Харумафүжи, Какүрюү гэсэн дөрвөн Монгол бөхийн залгамж халаа нь амжилттай барилдаж байна. Япон бөх хэзээ түрүүлэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед Монголын дараагийн аваргууд удахгүй төрөх нь.

2006 оны нэгдүгээр сард озэки Точиязүма түрүүлсэн. Энэ бол хамгийн сүүлд Япон бөх түрүүлсэн тохиолдол байлаа. Бүтэн есөн жил Японы ард түмэн нутгийн бөхөө эзэн хааны цом өргөхийг хараагүй нь тэдэнд харамсалтай ч Монголын бөхчүүд их сумогийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж буйг тэд хүлээн зөвшөөрсөн билээ.

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын башёг ганцхан унаатай тэргүүлж байгаа. Мөн нэгэн дээд амжилтыг давтсан билээ. 1949 оноос хойш жилд зургаан башё зохиодог болсон. Энэ хугацаанд сэкиваки, комүсүби цол хүртсэн анхны башёдоо эхний долоон өдөр дараалан давсан бөх байхгүй аж. Харин тэртээ 1940 онд Ицүцүшима хэмээх бөх сэкиваки цол хүртсэн анхны башёдоо долоон өдөр дараалан давж байжээ. 75 жилийн дараа энэ амжилтыг давтсан анхны бөх бөгөөд, 1949 оноос хойш ийм өвөрмөц амжилтыг үзүүлсэн цорын ганц бөх болоод байна. Мөн энэ амжилтаа хадгалан үлдэж, башёд түрүүлбэл 2000 оны нэгдүгээр сард сэкиваки Мусоямагийн үзүүлж байсан амжилтыг давтах боломж бүрдэнэ.

Тэрүнофүжигийн 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл мэргэжлийн сумод үзүүлсэн амжилт

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд сүүлийн 12 жил түрүүлсэн бөхчүүд

Он

Сар

Түрүүлсэн бөх

Даваа, унаа

2002

11-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2003

1-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2003

3-р сар

Чиёотайкай Рюүжи-Япон

14-1

2003

5-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2003

7-р сар

Кайо Хироюүки-Япон

13-2

2003

9-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2003

11-р сар

Точиязүма Дайсуке-Япон

13-2

2004

1-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2004

3-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2004

5-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2004

7-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2004

9-р сар

Кайо Хироюүки-Япон

13-2

2004

11-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2005

1-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2005

3-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2005

5-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2005

7-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2005

9-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2005

11-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2006

1-р сар

Точиязүма Дайсуке-Япон

14-1

2006

3-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2006

5-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2006

7-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2006

9-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2006

11-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2007

1-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2007

3-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2007

5-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2007

7-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2007

9-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2007

11-р сар

Хакухо Даваажаргал

12-3

2008

1-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2008

3-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2008

5-р сар

Котоошюү Кацунори-Болгар

14-1

2008

7-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2008

9-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2008

11-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2009

1-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2009

3-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2009

5-р сар

Харумафүжи Бямбадорж

14-1

2009

7-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2009

9-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2009

11-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

1-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2010

3-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

5-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

7-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

9-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2011

1-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2011

3-р сар

Тэмцээн болоогүй

 

2011

5-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2011

7-р сар

Харумафүжи Бямбадорж

14-1

2011

9-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2011

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2012

1-р сар

Баруто Кайто-Эстони

14-1

2012

3-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2012

5-р сар

Кёкүтэнхо Цэвэгням

12-3

2012

7-р сар

Харумафүжи Бямбадорж

15-0

2012

9-р сар

Харумафүжи Бямбадорж

15-0

2012

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2013

1-р сар

Харумафүжи Бямбадорж

15-0

2013

3-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2013

5-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2013

7-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2013

9-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2013

11-р сар

Харумафүжи Бямбадорж

14-1

2014

1-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2014

3-р сар

Какүрюү Ананд

14-1

2014

5-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2014

7-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2014

9-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2014

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2015

1-р сар

Хакухо Даваажаргал

15-0

 

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд хамгийн их түрүүлсэн бөхчүүд

Бөхийн нэр

Түрүүлсэн тоо

Дээд зиндаанд түрүүлсэн он

1

Хакухо

33

2006 оноос хойш

2

Тайхо

32

1960-1971

3

Чиёонофүжи

31

1981-1990

4

Асашёорюү

25

2002-2010

5

Китаноүми

24

1974-1984

6

Таканохана II

22

1992-2001

7

Важима

14

1972-1981

8

Футаяама

12

1936-1943

9

Мусашимару

12

1994-2002

10

Акэбона

11

1992-2000

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.