Цагдаа нарыг буудсан этгээдийг баривчилжээ

Twitter Print
2015 оны 03-р сар 16-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Миссури муж улсын Фергусон хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр цагдааг буудаж шархдуулсан этгээдийг хууль сахиулах байгууллагынхан  олж тогтоон баривчилсан байна.

Прокурор Роберт Маккаллок мэдэгдсэнээр, 20 настай африк гаралтай Жеффри Уильямс цагдаа нарын зүг автомашинаасаа буудсан нь тогтоогдсон бол харин тэрээр нэгэн этгээдтэй зодолдсоныхоо дараа түүн рүү буудсанаас биш, цагдаа нар руу буудаагүй гэж мэдүүлж байгаа аж. Хэрвээ түүнийг уг хэрэгт буруутайг тогтоовол бүх насаар нь хорих ял оноох юм байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард тус хотод хар арьстай өсвөр насны хүүг цагдаагийн офицер буудаж хороосныг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон гуравдугаар сарын 12-ны шөнө уг хэрэг явдал гарсан бөгөөд хотын цагдаагийн газрын өмнө цугларсан олон нийт тарж байх үеэр үл таних этгээд цагдаа нарын зүг буудсан байна.

Мөрдөн шалгалтын явцад тогтоосноор гурав, дөрвөн удаа буун дуу гарсан бол сумны даялал тойргийг судлахад гэмт этгээд цагдаа нарыг онилсон болох нь тодорхой байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.