Хувьчлах эсэхийг өнөөдөр шийднэ

Twitter Print
2015 оны 03-р сар 16-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн өнөөдөр хуралдах ээлжит хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батална.
 
Эдгээр асуудлуудын дотор “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв" зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч, хувьчлах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл НИТХ дахь МАН-ын голдуу төлөөллүүд “Гэрлэх ёслолын ордон’’-г хувьчлахыг эсэргүүцсээр байгаа.
 
Чухамдаа МАН-ын төлөөллүүд ялалт байгуулах уу, хувьчлахыг дэмжигчид дийлэх үү гэдэг нь өнөөдөр шийдэгдэх юм. Мөн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцэслэх ажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.