“Челси” арын багаасаа зургаан оноогоор тасарч эхэллээ

Twitter Print
2015 оны 03-р сар 16-нд 08:19 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 29-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Арсенал”-“Вест Хэм Юнайтед” 3:0, “Астон Вилла”-“Сандерлэнд” 4:0, “Кристал Палас”-“КПР” 3:1, “Вест Бромвич Альбион”-“Сток Сити” 1:0, “Барнли”-“Манчестер Сити”-г 1:0-ээр хожиж, “Листер Сити”-“Халл Сити” 0:0-ээр тэнцсэн юм. Харин урд шөнө “Манчестер Юнайтед”-“Тоттенхэм Хотспур” 3:0, “Эвертон”-“Ньюкасл Юнайтед” 3:0-ээр тус тус хожсон бол “Челси”-“Саутхэмптон” багтай 1:1-ээр тэнцлээ.

2014-2015 оны улиралд Лондон хотын баг 64 оноотой тэргүүлж, “Сити” 58 оноотой удаалж байна. Голланд мэргэжилтэн Л.Ван Гаал “Ман.Юнайтед”-ыг удирдаж эхэлснээс хойш боломжийн амжилт үзүүлж байгаа. Д.Мойес хагас улирал дасгалжуулахдаа 1992 оноос хойш анх удаа долоодугаар байр эзлүүлж, “Аваргуудын лиг”, “Европ лиг”-ийг өнжсөн аж.

Харин өнөө жил ямар ч Европын тэмцээнүүдэд оролцох боломжоо хадгалж байна. Урд шөнө талбай дээрээ “Тоттенхэм”-ийг хожиход М.Фелланни, М.Каррик, У.Руни нар гоол оруулан өрсөлдөгчөө бут ниргэсэн юм.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.