“Голден Стэйт” өрсөлдөгчөө 31 онооны зөрүүтэй хожлоо

Twitter Print
2015 оны 03-р сар 15-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт болж, “Бостон Селтикс”-“Индиана Пэйзерс” 93:89, “Вашингтон Визардс”-“Сакраменто Кингз” 113:97, “Бруклин Нэтс”-“Филадельфи 76” 94:87, “Мемфис Гризлес”-“Милуоки Бакс” 96:83, “Юта Жаз”-“Детройт Пистонс”-ийг 88:85-аар тус тус хожсон юм. Мөн энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь “Голден Стэйт Уорерз”-“Нью Йорк Никс” багуудын хооронд боллоо.

Талбай дээрээ тоглосон “Алтан мужийн дайчид”-аас К.Томпсон 27 оноо, С.Карри 25 оноо, 11 оновчтой дамжуулалт, Ж.Холидэй 13 оноо, Д.Грин 12 оноо, 7 самбар, Д.Ли 10 оноогоор багтаа тус болжээ. Харин зочин багаас А.Барнани 18 оноо, А.Швед 14 оноо, Т.Хардуэй 13 оноо, Л.Галлувэй 10 оноо, К.Эрли 10 оноо авсан юм.

С.Керрын шавь нар өнөөдөр ялалт байгуулж, 52 хожил, 13 хожигдолтой өрнөд бүсийг тэргүүлсэн хэвээр байна. Мөн дорнод бүсийг 51 хожил, 14 хожигдолтой “Атланта Хаукс” тэргүүлж, плей-оффт өрсөлдөх нь тодорхой болсон.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.