Л.Оюун-Эрдэнэ: Казино тоглосон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас чөлөөллөө

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. Тэрбээр Төрийн албаны тухай хуулийн 40-ийн 2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн.  Гадаадад зорчихдоо: 

Мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Мөрийтэй тоглоом тоглохгүй байх тухай өөрчлөлт оруулж, энэ тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хугацаанд иргэд мэдээлэл ирүүлсэн, 10 гаруй мэдээлэл ирсэн. Хоёр мэдээлэл баримтаар нотлогдсон тул ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь батлагдсан. Мөн МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 

ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Ч.Улаан сайд гаргалаа. Энэ асуудал яригдсантай холбогдуулан ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг Төрийн албаны тухай хуулийн заалтад оруулж, ёсзүйн дүрэм зөрчигдсөн тохиолдолд төрийн албан хаагчийг ажлаас шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн:  

  • Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглоно гэсэн саналыг ЗГ-ын гишүүд хэлж байна.
  • Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулж байх нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, 5 секундээс дээш хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт гэж үзнэ.
  • Бизнес ангиллаар зорчихгүй байх
  • Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх зэрэг заалтуудыг оруулж, шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй гэж үзлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сонгогч

      (64.119.21.75) 2019-11-07 13:25
      • 0
      • 1

      Зөв шийдвэр байна. Энэ хэдэн цадигаа алдсан төрийн өндөр түшээдэд сургамж анхааруулга болог. Оюун-Эрдэнийг яаж ч доош нь хийсэн цуцаж болохгүй шүү, зарчимч шударга зан чинь авч явна шүү залуу минь! Монголын ард түмэн дэмжиж байгаа, МАНАН-гийнхан хйигээд намгийн ногоон мэлхий баабар, хонины мах иддэггүй бат-үүл мэт сүгнүүд юу гэж гонгинож байх нь хамаагүй, бүү ажир залуу минь!

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.5) 2013-12-13 08:25
      • 1
      • 0

      Suuliin uyed ene Chinbatynhan Hevlel medeelliinhentei bur dain zarlajee. Ter Mongol HD TV ohin Nomin ni bas yagaad baigaa yum be. Huviin businees gedeg todorhoi hemjeegeer sanhuujilt olj baij l heden hun ch gesen tsalinjuulj, tureesee tolj amidarna biz dee. Mongolyn gazar doorhi bayalagiig gantsaaraa hurtegchid, oligarjiudad l mongonoloh zovlon baidaggui baih daa. Ooroo nil brand bolson, end tendehiin udeshleg show hessen huuhen baidagbyum gesen. Ajilchid ni oligtoi tsalin avdagguibl yum bileesh dee.

      Хариулах