Ялалтын баярын парадад оролцох Монгол цэргүүдийг сонгож авчээ

Twitter Print
2015 оны 03-р сар 14-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ялалтын баярт Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагч оролцож, Монгол цэргийн сүр жавхааг дэлхий нийтэд харуулахаар бэлтгэлдээ гарчээ. Эх орны дайны ялалтын 65 жилийн ой буюу таван жилийн өмнөөс гадаадын орнуудын цэргүүд парад алхаж эхэлсэн юм байна. Харин ялалтын 70 жилийн ойгоор Москва хотын Улаанталбайд 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагч жагсах юм.

Жагсаалд манай цэргүүдээс гадна АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНСУ, Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд ялалтын парад алхана. Харин Монголын цэрэг дайчид ялалтын баярын парадад анх удаа оролцож байгаа нь энэ аж.

Ялалтын баярын жагсаалд оролцох албан хаагчдыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан бөгөөд бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.

Сонгон шалгаруулалтад 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан алба хаагчдыг сонгожээ. Шалгуурт нийтдээ 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь л үлдсэн байна. Ингэхдээ хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлдсэн байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ачу

      (194.230.155.118) 2015-03-14 21:22
      • 0
      • 0

      Лут том парад болох юм байна.Олны газар сахилга дэг журамтайл байгаасайдаа таминь!!Хувцас хунарт нь анхаараасай.Ардчилагчид ач холбогдол өгөхгүй тэнэгтэж чадах урвагчид шүү!Монголчууд ч Оросуудад хүндлүүлэх эрхтэй Оросууд ч Монголчуудад хүндлүүлэх эрхтэй өнө эртний харилцааны улбаатай ард түмэн ахан дүүс гэж би дотроо бодож явдаг хүн.Оросууд мэдээж манайхныг сүртэй танилцуулж таараа.Тиймээс бид чамбай байж нэр сүрээ хамгаалах нь бүхнээс чухал санагдана.Хаа хаанаа хичээгээсэй олон улс харна шүүдээ!"

      Хариулах

    • Монгол.

      (112.72.13.149) 2015-03-14 14:08
      • 1
      • 0

      Орос орон агуу том гүрэн гэдэг нь тодорч байна. 14 мянган хүнийг хооллуулж ундалж байрлуулж,жигд жагсах сургууль хийлгэнэ гэдэг амаргүй ажил мөн. Агуу Орос орон л үүнийг чадна.Аугаа Орос орноор бахархаж байна.

      Хариулах