Ж.Уэст NBA-ийн түүхэнд тодоор үлдсэн ганцхан тоглогч

Twitter Print
2015 оны 03-р сар 25-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээн анх 1950 онд зохиогдож байсан. Түүнээс хойш дорнод бүсийн “Бостон Селтикс” баг хамгийн олон буюу 17 удаа түрүүлж, 4 удаа дэд байр эзэлсэн юм. Харин өрнөд бүсийн “Лос Анжелес Лэйкерс” 16 удаа түрүүлж, 15 удаа дэд аварга болж байлаа.

Мөн 1969 онд анхны финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-ыг шалгаруулжээ. Улирлын аварга болсон багаас хамгийн шилдэг тоглолтыг үзүүлсэн нэг тамирчинд энэ шагнал очдог. Гэхдээ 1969 онд анх олгохдоо дэд аварга болсон багийн тамирчин “үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдсэн. Түүхэнд цор ганц тохиолдол болж, нэрээ үлдээсэн энэ тамирчин нь 1968-1969 оны улиралд “Бостон Селтикс”-“Лос Анжелес Лэйкерс”-ийг 4:3-аар хожиход “Нуурууд”-ын хамгаалан тоглогч байсан Ж.Уэст юм.

Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл аварга болсон багийн тамирчин финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-ын шагналыг авсан. Дэлхий даяар “Нисдэг” хочийг авсан М.Жордан зургаан удаа финалын шилдэг тоглогчоор шалгарсан нь дээд амжилт болсон. Харин “Лос Анжелес Лэйкерс” багийн сагсан бөмбөгчид хамгийн олон буюу 12 удаа финалын “MVP” (Most Valuable Player) авч байлаа. Энэхүү шагналыг 2009 оноос эхлэн домогт Б.Расселлийн нэрэмжит болгосон. Өдгөө 81 нас хүрч буй Уильям Фелтон Билл Расселл нь 1956 оны драфын эхний бүсийн хоёр дахь сонголтоор NBA-д элсэж байсан.

Б.Расселл 20 орчим жил Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт тоглохдоо 11 удаагийн аварга, таван удаагийн финалын “үнэ цэнэтэй тоглогч”, 12 удаагийн “Бүх оддын тоглолт”-ын гишүүн, 1963 оны “Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч”, дөрвөн улирал NBA-ийн самсараас бөмбөг авалтын лидер тоглогч, NBA-ийн бүх цаг үеийн түүхийн шилдэг 25 (төвийн тоглогч), 35 (довтлогч), 50 (нийт тоглогч) сагсан бөмбөгчийн нэгээр нэрлэгдэж, алдрын танхимд нэр нь мөнхөрсөн домогт тоглогч юм.

Билл Расселлийн нэрэмжит NBA-ийн шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-ын

шагналыг авч байсан сагсан бөмбөгчид (Bill Russell NBA Finals Most Valuable Player Award)

Он

Тамирчны нэр

Улсын харьяалал

Багийн нэр

1969

Ж.Уэст

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1970

У.Рэд

АНУ

“Нью Йорк Никс”

1971

Л.Алкиндэр

АНУ

“Милуоки Бакс”

1972

У.Чемберлен

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1973

У.Рэд

АНУ

“Нью Йорк Никс”

1974

Ж.Хавличик

АНУ

“Бостон Селтикс”

1975

Р.Бэри

АНУ

“Голден Стэйт Уорерз”

1976

Ж.Уэйт

АНУ

“Бостон Селтикс”

1977

Б.Уолтон

АНУ

“Портлэнд Блэзерс”

1978

У.Эшлид

АНУ

“Вашингтон Баллетс”

1979

Д.Жонсон

АНУ

“Сиэтл Супер Соникс”

1980

М.Жонсон

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1981

К.Максуэлл

АНУ

“Бостон Селтикс”

1982

М.Жонсон

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1983

М.Мэлоун

АНУ

“Филадельфи 76”

1984

Л.Бёрд

АНУ

“Бостон Селтикс”

1985

К.А.Жаббар

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1986

Л.Бёрд

АНУ

“Бостон Селтикс”

1987

М.Жонсон

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1988

Ж.Муорти

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

1989

Ж.Думарс

АНУ

“Детройт Пистонс”

1990

Й.Томас

АНУ

“Детройт Пистонс”

1991

М.Жордан

АНУ

“Чикаго Буллз”

1992

М.Жордан

АНУ

“Чикаго Буллз”

1993

М.Жордан

АНУ

“Чикаго Буллз”

1994

Х.Олажувон

Нигери

“Хьюстон Рокетс”

1995

Х.Олажувон

Нигери

“Хьюстон Рокетс”

1996

М.Жордан

АНУ

“Чикаго Буллз”

1997

М.Жордан

АНУ

“Чикаго Буллз”

1998

М.Жордан

АНУ

“Чикаго Буллз”

1999

Т.Данкан

АНУ

“Сан Антонио Сперс”

2000

Ш.О’Нил

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

2001

Ш.О’Нил

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

2002

Ш.О’Нил

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

2003

Т.Данкан

АНУ

“Сан Антонио Сперс”

2004

Ч.Биллапс

АНУ

“Детройт Пистонс”

2005

Т.Данкан

АНУ

“Сан Антонио Сперс”

2006

Д.Уэйд

АНУ

“Майами Хит”

2007

Т.Паркер

Франц

“Сан Антонио Сперс”

2008

П.Пирс

АНУ

“Бостон Селтикс”

2009

К.Брайант

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

2010

К.Брайант

АНУ

“Лос Анжелес Лэйкерс”

2011

Д.Новицки

Герман

“Даллас Маверикс”

2012

Л.Жеймс

АНУ

“Майами Хит”

2013

Л.Жеймс

АНУ

“Майами Хит”

2014

К.Леонард

АНУ

“Сан Антонио Сперс”

2015

 

 

 

 

NBA-ийн финалын "Үнэ цэнэтэй тоглогч"-ын шагналыг хамгийн анх авч байсан сагсан бөмбөгч Ж.Уэст

NBA-ийн 11 удаагийн аварга, бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч Б.Расселл

NBA-ийн зургаан удаагийн аварга, зургаан удаа буюу хамгийн олон финалын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан М.Жордан

NBA-ийн таван удаагийн аварга, 2009, 2010 оны финалын "Үнэ цэнэтэй тоглогч" К.Брайант

NBA-ийн таван удаагийн аварга, 1999, 2003, 2005 оны финалын "Үнэ цэнэтэй тоглогч" Т.Данкан дасгалжуулагч Г.Поповичийн хамт

NBA-ийн дөрвөн удаагийн аварга, 2007 оны финалын "Үнэ цэнэтэй тоглогч", Франц сагсан бөмбөгч Т.Паркер

NBA-ийн хоёр удаагийн аварга, 2012, 2013 оны финалын "Үнэ цэнэтэй тоглогч" Л.Жеймс

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.