
Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү төрийн ордонд гонхноос унаж нас барсан хэрэг гарсан.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд талийгаачтай тухайн өдөр уулзсан гэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар зарим хэвлэл мэдээлж байсан. Тэгвэл уг мэдээлэл үнэн аж. Түүнийг зориуд худал мэдүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Харин үүнийг Н.Номтойбаяр гишүүн эсэргүүцэж, уг хэргийг хаах хүсэлтийг Мөрдөн байцаах албанд гаргажээ.
Н.Номтойбаяр тавдугаар сарын 19, 30-нд, зургаадугаар сарын 18-нд нийт гурван удаа гэрчийн мэдүүлэг өгчээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 31-нд тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзжээ.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "Г.Батхүү агсныг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж худал мэдүүлэг өгсөн, тиймээс эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр Прокурорын байгууллагаас таныг сэжигтнээр татаж магадгүй" гэжээ. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа ч энэ талаар жиргэжээ. Энэхүү хэргийн талаар хууль хяналтынхан өнөөдрийг хүртэл мөрдлөгийн явцын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.162.48) 2019-11-29 15:58Hyn alchihaad udaa daraa Ingej bultdag argatai hyn der
Хариулах