Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг хорьжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг өнгөрөгч баасан гарагт цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьсон юм байна. Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас тодруулбал “Цагдан хорьсон нь үнэн. Шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

М.Баасандорж нь энэ оны дөрөвдүгээр сард тус газрын байцаагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож байсан юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.