
Африкийн Холбооны тэргүүн Маки Салл ОХУ-ын Сочи хотод айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтынхаа үеэр Африкийн орнууд Украинд болж буй дайны гэмгүй хохирогчид болоод байгааг онцолж, тэдгээр улс орнуудын зовлон зүдгүүрийг нимгэлэх явдалд ОХУ-аас тусламж дэмжлэг хүссэн байна.
Уулзалтын дараа Маки Саллын мэдээлснээр В.Путин үр тариа болон бордооны экспорт хэвийн явагдахад туслахаа амлажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва Украины үр тарианы экспортыг гацаасан гэсэн мэдээг үгүйсгэсэн байна.
Африкийн орнууд үр тарианыхаа нийт хэрэглээний 40 гаруй хувийг ОХУ болон Украинаас экспортлодог ба ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш Хар тэнгис дэх Украины боомтуудаар үр тарины экспорт зогссон юм.
Киев болон түүний түнш улс орнууд Москва экспортыг санаатайгаар гацаасан хэмээн мэдээлж байгаа билээ. НҮБ-ын мэргэжилтэн Амин Авад Украины боомтуудын үйл ажиллагааг сэргээхгүй бол улс орнууд өлсгөлөнд нэрвэгдэнэ хэмээн анхааруулсаар байгаа билээ.
Түүний хэлж байгаагаар үр тарианы хомстолд 1.4 тэрбум хүн өртөх төлөвтэй байгаа ба иргэдийн шилжилт хөдөлгөөн огцом нэмэгдэх аж. Ургац муу, аюулгүй байдлын хувьд тогтворгүйн улмаас хэдийн хүнсний хомстолтой тулаад буй Африкийг орнуудын нөхцөл байдал Украинд болж буй пайнаас болж улам дорджээ.
Хоол хүнсний үнэ огцом нэмэгдэж, НҮБ-ын харъяа Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Майк Данфордын мэдээлснээр Африкт 80 сая гаруй хүн хүнсний ноцтой хомстол болон хурц өлсгөлөнд нэрвэгджээ.
Өнгөрсөн жил энэ тоо ойролцоогоор 50 сая байсан аж. Чад улс улс даяар хүнсний онцгой байдал зарлажээ. НҮБ-ын мэдээлснээр тус улсын нийт хүн амын 1/3 нь өлсгөлөнд нэрвэгдсэн ба засгийн газар нь олон улсаас энэ тал дээр тусламж дэмжлэг хүсчээ.
Африкийн Холбооны тэргүүн, Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Салл ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин "Африкийн орнууд газар зүйн байршлын хувьд Украинаас хол ч гэсэн эдийн засгийн хямралаас нь болж хохирч байгаа гэдгийг мэдэх ёстой" хэмээн онцолсон ба Африк төдийгүй Ази, Ойрх Дорнод болон Латин Америкийн орнуудын өмнөөс ОХУ-аас уг асуудлыг авч үзэхийг хүссэн байна. Хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Москва Азов болон Хар тэнгисийн боомтуудаар Украины үр тарианы экспортыг саадгүй гаргахаа амласан ч хамгийн шилдэг шийдэл бол барууны орнууд Беларусьт тавьсан хоригоо цуцлах юм гэжээ.
Улс төрийн зарим шинжээч нар Кремль үр тарины экспортыг гацааснаар дүрвэгсдийн тоог нэмэгдүүлж, барууны орнуудад дарамт шахалт үзүүлэх оролдлого хийж байна хэмээн үзэж байна.
Сенегал улсын хувьд ОХУ-Украины асуудалд аль нэгнийх нь талд орохоос зайлсхийж байгаа ч Ерөнхийлөгч Маки Салл барууны орнуудын ОХУ-д тавьж буй хоригт хүнсний нийлүүлэлтийн асуудал орохгүй байх ёстой гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхий даяар хүнсний үнэ нэмэгдэж байгаа явдалд ОХУ тэр дундаа В.Путин буруутай хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
DR UROLOGIST
(197.211.58.13) 2022-09-09 14:37БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах