Археологийн гайхамшигтай олдворууд

Twitter Print
2018 оны 04-р сар 23-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

«National Geographic» сэтгүүлийн редакциас танилцуулж асан хамгийн сонирхолтой археологийнн 10 олдвор.


 

 

 

Эдгээр олдворуудаас:

1. «Алтны солиорол»-ын үеийн живсэн хөлөг онгоц - хий үзэгдэл. «AJ Goddard» нэртэй энэ хөлгийн тавцан дээр алт дүүрэн чихсэн гутал болон эмх замбараагүй хөглөрсөн эд хогшлуудаас харахад амь тэмцсэн эцсийн цаг мөчийг ил тод харж болохоор байгааг судлаачид тогтоожээ.

2. Англи саксоны эрдэнэсийн томоохон олдворыг Их Британийн нэгэн эрдэнэс хайгч олж илрүүлжээ. Эрдэнэсийн санд гайхамшигтай ур хийцтэй алтан эдлэлүүд болон тансаг чимэглэсэн зэр зэвсэг, үнэт чулуунууд байсан байна.

3. Үнэт чулуугаар чимсэн эртний хүний шүд. Эрт цагийн шүдний эмч нарын ур чадварыг энэ олдвор харуулж байгаа бөгөөд 2,5 жилийн өмнөөс Америкийн уугуул иргэд шүдэндээ үнэт чулуу шигтгэж чаддаг байсан аж.

4. Перу улс дахь «Эрдэнэсийн хааны» шарил. Уг шарилын хайсыг эрт үеийн ур хийц төгөлдөр маш их үнэт эрдэнэсээр дүүргэсэн байжээ. Ойролцоогоор 1,5 мянган жилийн настай энэ олдворыг судалсанаар индианчуудын Мохэ омгийн нууцыг тайлна гэдэгт эрдэмтэд найдаж байгаа гэнэ.

5. Америкийн Жеймстаунаас олдсон “хадны сүг зураг” дээр чухам юу дүрсэлсэнийг эрдэмтэд гайхширан судалж байна. 400 жилийн өмнө урласан уг зургийг  Виржиниа муж улс дахь Америкийн эртний оршин суугчдын нэгэн тосгоны дарагдсан худгийн хананаас олсон байна.

6. Стоунхенжийн өмнөх үеийн мөргөлийн асар том цогцолбор. Агаараас авсан гэрэл зурагт хачирхалтай сонин туурь буусныг судалснаар эртний энэ сүмийн байрлалыг олж тогтоожээ. Энд маш олон тооны хиргисүүр байсны дээр хоёр томоохон онгон байсан аж. Судаачид энэ олдворыг Британийн архитектурын эхэн үеийг тодорхойлох баримт хэмээн үзэж байна.

7. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн «Самурайн шумбагч завь». Эрдэмтэд Пёрл Харборын боомтоос холгүй хоёр шумбагч завь олсон бөгөөд нэг шумбагч нь нисэх онгоц тээвэрлэх чадалтай байсан бол нөгөө нь тухайн үедээ маш өндөр хурд авах хүчин чадалтай байсныг гэрчлэх олдворууд гэж үзэж байгаа аж.

8.  «Бавгар хар сахалт» гэгддэг байсан далайн дээрэмчний эрдэнэсийн санд зэр зэвсэг, жижиг алтан гулдмай болон олон тооны зооснууд байсныг АНУ-ын Умард  Каролина муж улсын эрэг дагуу усанд живсэн хөлөг онгоцноос олсон байна. Энэ бүх олдвор «Хар сахалтын» хувийн өмч гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

9. Цус сорогч буюу «вампир» -ын хохимой толгой. Тарваган тахлаар нас барсан эмэгтэйн гавал Италиас олдсон бөгөөд эрүүг нь чулуугаар зориуд заасан байдалтай байсан аж. Дундад зууны үед цус сорогч хэмээн сэжиглэсэн хохирогчдыг энэ маягаар егүүтгэн оршуулдаг ёс байдаг байжээ.

10. Эртний хүний ер бусын араг яс. Чулуун зэвсэгийн үеийн хэд хэдэн булшинд малтлага хийхэд нохойн шүдний хэлбэрийн алтан чимэг зүүлттэй, сууж буй эмэгтэйн араг яс олсон байна. Төв Германаас олдсон булш чулуун зэвсэгийн үед хүмүүс аль эртнээс алт хэрэглэж байсныг илтгэж байгаа ажээ.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.