“Вольфсбург”-ийн амжилтын нууц нь довтлогч Б.Дост

Twitter Print
2015 оны 03-р сар 13-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Германы аварга шалгаруулах тэмцээний 25-р тойргийн тоглолт энэ амралтын өдрүүдэд болно. 2014-2015 оны улирлын гол нээлт нь “Вольфсбург” баг билээ. Тэд 24 тоглолтоос 15-д нь ялалт байгуулж, 50 оноотой хүснэгтийн дэд байрыг эзэлж байгаа. “Чононууд” лигийн тэргүүлэх баг “Байер Ливеркузен”, “Шальке 04”, “Боруссия Дортмунд”-ыг хожсон. Тус баг нь 1945 оны есдүгээр сард байгуулагдсан. Түүнээс хойш лигийн шат бүрт тоглож, “Бундеслиг”-ийн 2008-2009 оны улиралд анх удаа түрүүлсэн юм.

Мөн дараа жил нь 2009-2010 оны “Аваргуудын лиг”-т анх удаа оролцож байлаа. Үүний зэрэгцээ 2009 оны Германы супер цомд түрүүлсэн. Тус баг энэ улиралд "Европа лиг"-ийн шөвгийн наймд шалгарах болзлоо бараг хангасан бөгөөд 3:1-ээр Италийн алдарт клуб "Интер Милан"-ыг эхний тулаанд хожив.

“Вольфсбург”-ийн амжилтын түлхүүр нь Голланд довтлогч Б.Дост билээ. Тэрээр 1989 оны тавдугаар сарын 31-нд Голландын Девентер хотод төржээ. Нутгийнхаа багуудад тоглож байгаад 2012 оны зун Германд ирсэн. Түүнээс хойш “Вольфсбург”-ийн төлөө 54 тоглолт хийхдээ 25 гоол оруулсан. Мөн энэ улиралд 13 гоол хийж, мэргэж буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.