Л.Жеймс багийнхаа 16 рекордыг эзэмшдэг

Twitter Print
2015 оны 03-р сар 12-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Л.Жеймс 2003 оны зун Үндэсний сагсан бөмбөгт тоглож эхэлснээс хойш маш олон рекордыг эвдсэн. Мөн К.А.Жаббар, О.Робертсон, М.Жонсон, М.Жордан, К.Брайант нарын амжилтыг хамгийн залуудаа шинэчлэн тогтоосон нь түүнийг алдартай болгосон билээ. Энэ улиралд “Клевлэнд Кавалейрс” багтаа эргэн ирсэн Л.Жеймс 2003 оны алдарт драфтын нэгдүгээр сонголтоор NBA-д ирсэн бөгөөд тэр цагаас хойш 2012, 2013 онд аварга, тухайн онуудын финалын үнэ цэнэтэй тоглогч, 2009, 2010, 2012, 2013 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2005-2015 онд 11 удаа бүх оддын тоглолтын гишүүн, 2006, 2008 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, найман удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгджээ.

Мөн “Клевлэнд Кавалейрс” багийн бүх цаг үеийн онооны лидерээс гадна “Морин цэргүүд”-ийн 16 рекордыг эзэмшдэг байна. Хамгийн сүүлд өчигдөр “Даллас Маверикс”-ын тоглохдоо багийнхаа 4207 дахь оновчтой дамжуулалтыг өгч, бүх цаг үеийн хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогчоор шалгарчээ.

2003 оны драфтаар ирээдүйн одод Д.Уэйд, К.Бош, К.Энтони, Д.Милич, Б.Диав зэрэг тоглогчдыг тэргүүлж байсан Л.Жеймс мөрөөдлийн багийн хамтаар “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Афин 2004”-өөс хүрэл, 2006 онд Япон улсад болсон дэлхийн аваргаас хүрэл, 2007 онд “Лас Вегас” хотод болсон Америкийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.