Д.Батсайхан: Төрийн банк гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд гаргана

Twitter Print
2015 оны 03-р сар 12-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

Төрийн банкны еренхий захирал Д.БАТСАЙХАНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийн байдал хүнд байгаа нь банкны салбарт ялангуяа татаж байгаа хадгаламж талын эх үүсвэр дутагдалтайгаас зээлийн эх үүсвэр хумигдаж байгааг стастистик харуулах болсон. Эдийн засгийн хүндрэл, банкны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манайд банкны систем харьцангуй эрүүл, тогтвортой хөгжиж байна гэж би хардаг. Үүнийг банкныхан ярихаас илүүтэйгээр хендлөнгийн судлаачид хэлж байна. Одоогоос хоёр жилийн емнө Азийн банкны холбооны есдүгээр чуулган Монголд болсон. Энэ үеэр Азийн банкны салбарын төлөөлөгч, судлаачид манай банкны системтэй танилцаад "Монголын банкны систем дэлхийн стандартад хүрсэн байна" гэсэн үнэлэлт өгч байсан. Олон улсын үнэлгээний байгууллагууд ч манай дерөв, таван банкинд сайн үнэлгээ өгсен. Монголын эдийн засаг хэдий хүнд байгаа ч банкууд хэдийнэ 2008, 2011 оны хямралыг үзээд дархлаа тогтсон учраас харьцангуй эрүүл явж байна гэж харж байна. Банкны татан төвлөрүүлж байгаа эх үүсвэр, гаргаж байгаа зээлийн хувьд саармагжилт ажиглагдаж байгаа болохоос биш их том хэмжээний хүндрэл гараагүй байна. Өнгөрсөн онд банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ найман хувар өссөн байна. Гэтэл эдийн засгийн макро төвшиндөө долоон хувиар өссөн байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлттэйгөө тэнцүү хэмжээний хуримтлалын өсөлт байгаа нь банкны салбар хэвийн байгаагийн шинж. Гэхдээ бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор дотоод эх үүсвэрийг өртөг өсч байгаа үзэгдэл бол байгаа. Жишээлбэл, хадгаламжийн хүү өсч байна. Үүнийг дагаад зээлийн хүү ч өсөхөөр байгаа. Гэхдээ банкууд зээлийн хүүгээ өдийг хүртэл хараахан өсгөөгүй байна шүү дээ. Уг нь зүй тогтлоороо бол бодлогын хүү нэмэгдсэн тэр өдрөөс зээлийн хүү өсөх ёстой шүү дээ.

-Банкны салбар зээлээ хумьж байна гэх мэдээлэл гарах болсон. Эх үүсвэр талаасаа зардал ихтэй болж байгаагаас үүдэж банкуудад сэрэмжлэл үүсээд эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Банкны системийн хэмжээнд зээл зогсч, саарч байгаа гэдэг дээр том хэмжээний өөрчлөлт ажиглагдахгүй байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн багц өсөлттэй байгаа. Харин нэгдүгээр сард бол зээлийн багц бага зэрэг буурсан. Энэ нь улирлын онцлогоос хамааралтай. Нэгдүгээр сард бизнесийн зээл зогсч, хэрэглээний зээл өсөх хандлагатай байдаг. Манай санхүүгийн жилийн цикл нь улирлынхаа циклээс зөрдөг учраас эхний хоёр улиралд нийт санхүүжилт хомсдолтой байдаг онцлогтой.

-Манайд зээл, хадгаламжийн хүү хэт өндөр. Бизнесийн 20 хувийн хүүтэй, хугацаа богинотой зээл авч бизнесээ өндийлгөнө гэдэг бэрх даваа болохыг бизнес эрхлэгчид онцолдог. Эдийн засгийн хүндрэлтэй одоо үед энэ байдап улам даамжрах болов уу?

-Зээлийн хүү өндөр байгаа буруутан нь банк юм шиг манайхан ярьдаг нь буруу зүйл л дээ. Олон улсад зээлийн хүү есөн хувьтай, хадгаламжийн хүү гурван хувьтай, банк зургаан хувийн орлоготой ажиллаж байгаа юм. Гэтэл манайд зээлийн хүү 20, хадгаламжийн хүү 14 хувьтай, банк зургаан хувийн орлоготой ажиллаж байгаа юм. Тэгэхээр, Монголын банкууд олон улсын төвшинтэй адил хэмжээний орлоготой ажиллаж байна гэсэн үг. Зээлийн хүүгээ бууруулахын тулд хадгаламжийн хүүгээ л бууруулах хэрэгтэй. Банк бол зээлдэгч болон хадгаламж эзэмшигчдийн аль алиных нь эрх ашгийг хамгаалдаг санхүүгийн зуучлалын байгууллага гэдгийг ойлгох хэрэггэй.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанктай хамтарч танай банк хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрийг шилжүүлж байгаагаас үүдээд, их хэмжээний үнийн дүнтэй хөрөнгө эргэн татагдана гэж ойлгож болох уу. Энэ нь танай банкинд ямар нэг эрсдэл дагуулах уу?

-Хөтөлбөр зогсоно, зогсохгүй гэж яригдаж байгаа. Эцсийн шийдвэр бол гараагүй байгаа байх. Үнэ тогтворжуулах хотөпбор зогссон нөхцөлд өмнө нь олгогдсон зээлүүд хэвээрээ явна. Харин ийм шийдвэр гарсан өдрөөс хойш, зээл ахиж олгохгүй л гэсэн үг байхгүй юу.

-Moody’s, Fitch ratings зэрэг байгууллагаар банкууд олон улсын аудит хийлгэхэд их хэмжээний мөнгө төлдөг гэж сонссон. Дотооддоо үнэлгээний байгууллагатай болох талаар банкныхан багагүй ярьсан. Танай банкны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Жингийн туухай дээр тавихаар аль тал нь илүү жин дарж байна, тэр тал руугаа явдаг алтан дүрэмтэй шүү дээ. Зардал гэдэг бол зүгээр л нэг тал нь. Түүнээс гадна хөндлөнгийн байж чадах уу гэдэг нь өөр хүчин зүйл. Зардлаасаа илүү үнэ цэнэтэй зүйл бол мэргэжлийн, хараат бус байх. Дотоодын үнэлгээний компанитай больё гэхээр хараат бус байж чадах уу, дээр нь олон улс үүнийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг том асуудал гарч ирнэ. Тиймээс бид бонд гаргах гэж байгаатайгаа холбоотой олон улсын аудитын болон үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээ амжилттай хийлгэсэн тохиолдолд олон улсын зах зээлд бонд гаргах боломж улам нэмэгддэг. Макро төвшинд бол үнэлгээ хийлгэнэ гэдэг чинь зардлаа бууруулж, амжилттай бонд гаргах эхлэл болдог. Төрийн банк олон улсын үнэлгээ хийдэг гурван том байгууллагын хоёроор нь үнэлгээ хийлгэсэн. Moody’s, Fitch ratings байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Хоёулангаас нь сайн үнэлэлт, дүгнэлт авсан. Энэ маань бонд гаргахад хөрөнгө оруулагчдыг татахаас гадна бага хүүгээр эх үүсвэр татах давуу тал болох юм.

-Төрийн банк олон улсын зах зээлд гаргах бондоо хэдийд гаргахаар төлөвлөж байна вэ. Хэдийгээр танай банкны хувьд олон улсын аудитын үнэлгээ сайн гарсан ч, манай улсын зээлжих зэрэглэл муу, дэлхийн эдийн засгийн орчин тааруу байгаа нь хүү өндөр тогтоход нөлөөлөх болов уу?

- Биднээс үл хамаарсан гадаад, дотоодын эдийн засгийн хүчин зүйл нөлөөлөх нь мэдээж. Дээр нь олон улсын зах зээл ч мөн таагүй байна. Тэгэхээр эдгээр бүх нөхцөл байдал нөлөөлнө. Бидний зүгээс, бонд гаргахын эхлэл болгож, хоёр үндсэн шаардлагаа биелүүлсэн. Эхнийх нь үнэлгээ тогтоолгосон. Дараагийнх нь олон улсын аудитын байгууллагаар сүүлийн дөрвөн жилийнхээ санхүүгийн тайланд аудит хийлгэсэн. Олон улсын аудитаар бид ямар нэг материаллаг зөрчилгүй, олон улсын стандартад нийцсэн байдлаар санхүүгийн тайлагналаа үнэн зөв хийсэн байна гэсэн үнэлгээ авсан. Мөн Монголын арилжааны банкууд дотроо 2014 оны санхүүгийн тайландаа хамгийн түрүүнд аудит хийлгэсэн банк болж байна.

-Хэдий хэмжээний бондыг, хэзээ гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларыг бонд гаргахаар зорьж байгаа. Хугацааны хувьд тодорхой хэлэхэд хэцүү. Олон улсын зах зээл, дотоод зах зээлээ харна. Ер нь бид эхний хагас жилдээ, амжихгүй бол гуравдугаар улиралд бондоо гаргана.

-Төрийн банкны хувьд бонд гаргах ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ?

-Бид энэ мөнгийг юунд зарах нь тодорхой. Банк бол Монгол банкнаас тогтоосон тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангаж тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл олгох, үнэт цаас авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ зарчмын дагуу зарцуулна. Монголын зах зээлд өнөөдөр валютын ханш өндөр байгаа нь валют хомсдолтой байгаатай холбоотой. Валютын нийлүүлэлтийг нэмж байж л хомсдол арилна. Монголбанк бодлогын шийдвэр гаргаж, валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд банкуудад дэмжлэг үзүүлэхээр болсон. Ингэхдээ, арилжааны банкууд гаднаас гурван жил түүнээс дээш хугацаатай бонд гаргаад зах зээл оруулаад ирвэл, ханшийн эрсдлийг нь Монголбанк хариуцна. Дээр нь оруулж ирсэн бондын валютын хүүг нь адилхан хүүгээр төгрөгийн эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр засгийн нөхцөл байдал зэрэг олон зүйлээс хамаарна.

Бонд гаргахгүй байлаа гээд банкинд алдах зүйд байхгүй л дээ. Бонд гаргахгүй байхад банк байдгаараа л байна. Хийдэг зүйлээ л хийнэ. Харин бонд гаргаад олон улсаас мөнгө татаж чадвал төгрөгийн эх үүсвэрээ бууруулж, валютын нөөцөө нэмэгдүүлж, бага хүүтэй төгрөгийн зээл үүсэх боломж бүрдэх давуу талтай юм.

-Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг банкууд хэрэгжүүлж эхлээд байгаа. Тогтвортой санхүүжилт гэж юу болох талаар товчхон тайлбарлахгүй юу?

-Арилжааны банкууд Тогтвортой санхүүжилт буюу ТОС хөтөлбөрийг өөрсдөө санаачилж, хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хүрээлэн буй орчноо онгон төрхөөр нь авч үлдэх, байгаль орчны эсрэг төслүүдийг санхүүжүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм. Тиймээс сүүлийн хоёр жилд банкууд энэ хөтөлбөрийг санаачилж, нэгдэж байна. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй бизнесийг санхүүжүүлэх нь л бидний гол зарчим. Мөн 50 саяас дээш зээл олгож байгаа нөхцөлд байгаль орчны үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлага тавигдаж байгаа. Төрийн банкны хувьд "Хүрээлэн" төслийг сүүлийн хоёр жил дэмжин ажиллаж байна. Энэ төсөл нь онгон дагшин байгаль орчин, зэрлэг ан амьтдаа байгальд байгаагаар нь дүрс бичлэг болон гэрэл зураг болгон үлдээх, ард иргэддээ үзүүлэх ажлыг хийж байгаагаараа онцлог. Бид онгон дагшин байгалиа, зэрлэг ан амьтдаа таньж мэдэж байж л хайрлана, хамгаална шүү дээ. Мөн ТV9 телевизтэй хамтарч "Домгийн мөрөөр" нэвтрүүлгийг хийж, өв уламжлал, соёлоо сэргээх чиглэлд хувь нэмрээ оруулж байна. Энэ бол байгаль орчноо хамгаалах, өв уламжлалаа хадгалахад оруулж байгаа бидний хувь нэмэр юм. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор банк бүр нэг бэлэн мөнгөний ATM машинаа ярьдаг болгож, шинээр баригдах салбарууддаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зам тавьж байхаар шийдэж байна. Үүнийг ажил болгохын тулд төлөвлөгөөгөө тодорхой гаргаж, үүнийгээ биелүүлж байгаа. 

Б.Ууганбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.118.51.226) 2015-04-24 23:59
      • 0
      • 0

      zuw shvv taniig hundelj ywdag uneher aguu ih medlegtei hun iim huchtei zaluuchud uls tord garah ym bol tor mine towshin baihsan

      Хариулах

    • өндөр болгох нууц

      (112.72.13.173) 2015-03-12 16:22
      • 0
      • 0

      15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

      Хариулах