Гэрийн нөхцөлд хэрхэн гоё арьстай болох вэ

Twitter Print
2018 оны 10-р сар 07-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Хавар зуны улиралд бидний нүүрний арьс хуурайшч борлодог. Харин намар гэрийн нөхцөлд нүүрээ хэрхэн цайруулж, хуурайшуулахгүй байх тухай зөвлөгөө хүргэе. Энэ  бол ямар нэгэн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахгүй, хялбар аргаар бүсгүй та өөрийн гоо сайхнаа хадгалан үлдэх боломжтой арга билээ.

Нэг бүтэн лимон жимсний шүүсийг 2-3 литр буцалсан халуун усанд шахаж хийнэ. Дараа нь 100-120 граммыг нь хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Үлдсэн хэсгээр нь нүүрээ 5 минут утна. Нүүрээ утаж дуусаад дараа нь хөлдөөсөн лимонтой мөсөөрөө нүүрээ арчин. Дараа нь оливын тос, зөгийн балыг 2-3 амны халбага хийж холиод маск тавина.

Мөн ногоон цайнд нүүрний маскаа норгож байгаад маск тавьж болно. Үүнийг бүсгүй та долоо хоногт 2 удаа хийх юм. Гэхдээ өөрийнхөө арьсны онцлогт тохируулж хугацаагаа тохируулан. Жишээ нь хуурай арьстай бол долоо хоногт 2 удаа, тослог арьстай бол долоо хоногт 1 удаа, энгийн арьстай бол 10 хоногт хоёр удаа, холимог арьстай бол 4 хоногт нэг удаа дээрх маскийг тавьж болно.

Зөвлөгөө хүргэсэн "Hanna Luxury Spa" гоо сайхны салоны гоо сайханч Б.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.