Өнөөдөр ”Бөөр хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна

Twitter Print
2018 оны 03-р сар 08-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдарч байгаа ба эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний арахг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийгдэх боллоо. Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна.

Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.

Үүний үр дүнд бөөрний өвчлөл болон халгаат хүчин зүйлсийн тархалт хүн амын дунд бууран, бөөрний өвчний эцсийн үе шатны эмчилгээ болох асар их үнэтэй хиймэл бөөрний аппарат эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлт гарч байна.

Манай оронд “Бөөр хамгаалах Дэлхийн өдөр“-ийг 2009 оноос ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхимээс санаачлан ЭМСЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр анх удаагаа тэмдэглэсэн бөгөөд жил болгон тэмдэглэсээр иржээ.

Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Бөөрний мэргэшсэн “ЭРИН” эмнэлэг нь уламжлал ёсоор бөөрний өвчнийг эрт илрүүлэх, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой үзлэг, оношлогоо, сургалтыг энэ сарын 09-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Бөөрний мэргэшсэн "ЭРИН" эмнэлэг нь жил бүр энэ өдөр үнэгүй оношлогоо шинжилгээ хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил хүрээгээ улам тэлж, цаг авсан эхний 100 хүнд бөөрний үнэгүй үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгнө. 

“БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОХ АЖЛУУД

Үйл ажиллагааны нэр

Хугацаа

Байршил

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ /үнэгүй/

09:30-15:30

1 давхарт, лаборатори

Бөөрний эмч нарын үзлэг /үнэгүй/

10:00-17:00

№ 207, 209, 

“Эрүүл амьдралын хэв маяг” сэдэвт сургалт

14:00-14:30

4 давхарт, сургалтын танхимд №404

Бөөрний эмгэгийн үеийн хоол эмчилгээний талаар сургалт, зөвлөгөө өгөх гарын авлага тараах

14:30-15:00

4 давхарт, сургалтын танхимд №404

Телевиз, сайтуудтай хамтран бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх талаар мэдээлэл, зөвөлгөө өгөх

 

www.mongolcom.mn

 

Жич: Цаг авсан эхний 100 хүнд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

88872328 дугаарт залгаж үзлэгийн цаг заавал авна. Цаг аваагүй тохиолдолд төлбөртэй болохыг анхаарна уу.

Мөн шээсний шинжилгээ өгөхөөр ирж буй үйлчлүүлэгчид өлөн шээсээ авчирна уу.

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.