Шүүх хурлаас татгалзаж БИЧИГ явуулсан хүн хэн бэ?

Twitter Print
2021 оны 01-р сар 30-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Бүх хэргийн учиг эндээс л хөвөрнө. Оюутолгойн гэрээ хэлэлцээр батлах үеэр Сү.Батболдын оффшор компаниудад гадны оффшор компаниудаас их хэмжээний мөнгө орж ирсэн баримтуудыг шалгуулахаар Нью-Иоркийн шүүхэд манай ПРОКУОРЫН БАЙГУУЛЛАГА хандчихаад байсан.

Яг шүүх хурал нь 2021.01.22-д товлогдоод байтал шүүх хурлын өмнө манайхаас "Бид хоорондоо эвлэрсэн учир өмнөх бүх нэхэмжлэлээсээ татгалзаж байна" гэсэн утга бүхий бичиг очсноор Нью Иоркийн шүүх хурлаа цуцласан. Гэтэл манайхаас өнөөх бичгийг нь хийж явуулсан ЭЗЭН олдсонгүй. Эрж сураад ч эзэн бие олдсонгүй. Яах аргагүй шүүх хурал цуцлагдсан, шалтгаан тодорхой учир ХЭН НЭГЭН явуулсан болж таарав. Эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ : "тийм бичиг огт явуулаагүй" гэж гүрийж байтал өчигдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар:"Манай ЗГ-ыг шүүхэд төлөөлж байгаа "Кинг Спалдинг " компани эвлэрэх тухай бичиг явуулсан байна лээ.

Монголын Засгийн газраас эрх олгоогүй байхад,Ерөнхий сайд болон хэн нэгний гарын үсэггүй явуулсныг буцаагаад хүчингүй болгоно, Хариуцлага тооцно" гэж мэдэгдэв. Л.Оюун-Эрдэнэ энэ бичгийг мэдээгүй байна гэж байхгүй учир тэрээр ХУДАЛ хэлсэн болж таарах уу?

СҮ.Батболдын талд үйлчилсэн энэ бичгийн ЭЗЭН олдохын цагт их зүйлийн учир зангилаа тайлагдана аа.Олон хүний баг нь ховхорч унана!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.