
Манай гараг дээр 200 гаруй улс оршин тогнодог. Мөн хүн амын тоо ч эрс нэмэгдсэн. 2013 оны сүүлийн байдлаар БНХАУ 1.357.380.000 хүн амттай дэлхийн улсуудыг тэргүүлж, Энэтхэг 2011 оны сүүлийн байдлаар 1.210.193.422 хүн амтай хоёрдугаар байранд бичигдэж байгаа аж. Харин төрөлт нэмэгдэж байгаа ч байгалийн гамшиг, аливаа ослын улмаас олон хүн амиа алддаг. Үүнээс амиа хорлолт жил бүр тогтвортой тоотой байгаа гэнэ. ДЭМБ-гаас хийсэн судалгаагаар 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог гэсэн дүн гарчээ.
Хөгжил буурай оронд байж болох ч хөгжингүй улсад ийм тохиолдол маш их гардаг нь анхаарал татаж байна. Мөн амиа хорлолтоор эрэгтэйчүүд ихэнх хувийг эзэлжээ. Японд амиа хорлолт их байдаг гэсэн мэдээлэл байдаг ч эхний аварт багтдаггүй гэнэ. Өнгөрсөн оны судалгаанаас харахад Ази, Африкийн орнуудад ийм үзэгдэл их гардаг аж.
Өнгөрсөн онд амиа хорлолтоор тэргүүлсэн орнуудын хувьд:
Гайана- 735 мянган хүн амтай, 100.000 мянган хүн тутамд амиа хорлолт нь 44.2 хувьтай байдаг
БНАСАУ- 27 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 38.5 хувьтай байдаг
БНСУ- 51.3 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 28.9 хувьтай байдаг
Шри Ланка- 20.2 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 28.8 хувьтай байдаг
Литви- 2.9 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 28.2 хувьтай байдаг
Суринам- 573 мянган хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 27.8 хувьтай байдаг
Мозамбик- 23.9 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 27.4 хувьтай байдаг
Танзани- 47.4 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 24.9 хувьтай байдаг
Казахстан- 17.9 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 23.8 хувьтай байдаг
Бурунди- 10 сая хүн амтай, 100.000 хүн тутамд амиа хорлолт нь 23.1 хувьтай байдаг.

E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.