Шагайн булгарал гэж юу вэ?

Twitter Print
2022 оны 08-р сар 04-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Спортын гэмтлийн 50% орчим нь шагайн гэмтэл байдаг. Үүний 80% орчмыг шагайн булгарал эзэлдэг.

Шагайн булгарал гэдэг нь шагайн үеэр физиологийн бус байрлалаар /эвгүй гишгэх/ гишгэгдэл алдаж гишгэсний улмаас шагайн үе, холбоос, шөрмөс сунаж, язрах, бяцрах гэх мэт зөөлөн эдийн гэмтэл үүсэхийг хэлнэ.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Өвдөнө

- Хавдана

- Хөдөлгөөн хязгаарлагдана

- Улайх

- Хөхөрч няцрах

Яаж оношлох вэ?

- Гэмтэл согогын эмчийн үзлэг /Orthopedic surgeon/

- Рентген зураг /X-ray/

- Компьютер томограф /СТ/

- Соронзон үеэлзүүрт томограф /MRI/

Яаж ялган оношлох вэ?

Шагайн үений бусад төрлийн гэмтлээс зайлшгүй ялган оношлох нь чухал

- Шагайн үений мултрал

- Шагайн хавчаар ясны хугарал

- Шагай ясны хугарал

- Тавхайн гэмтэл

- Өсгийн гэмтэл

Ямар эмчилгээ хийх вэ?

Олон улсад RICE эмчилгээг баримталдаг

R - REST Амралт - Хөдөлгөөн хязгаарлан гэмтсэн хөлөөр гишгэхгүй байх

I - ICE Хүйтэн жин тавих - Эхний 7-14 хоног хурц үед хүйтэн жин, 14- дээш хоногт бүлээн жин тавина

C - COMPRESSION Даралттай боолт, Гөлтөгнөн боолт /Гипс/, Шагайн чиг - Энэ нь хөдөлгөөнийг хязгаарлахаас гадна чухал нөлөөтэй

E - ELEVATE - Хөлийг сойх - Гэмтсэн хөлийг зүрхнээс дээш байрлалтайгаар сойж үүссэн хаван хавдрыг бууруулдаг.

Дээрх зөвлөмж нь шагайн булрагалын зэргээс шалтгаалан өөр байж болно.

Шагайн булгаралын үед шагайн үений шөрмөс, холбоос, зөөлөн эд гэмтдэг учир эсийн нөхөн төлжүүлэх эмчилгээ болон физик эмчилгээ маш чухал.

Энэ гэмтлийн үед

- Үүдэл эсийн нөхөн төлжүүлэх эмчилгээ
- PRP эмчилгээ
- Физик нөхөн сэргээх эмчилгээ хийвэл үр дүнтэй.
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • би

      (76.175.52.36) 2021-04-21 11:39
      • 0
      • 0

      Мөнхбаясгалан шиг баттулгын гутлын ул долоож зургий нь хоймортой зал гэж бичих ёстой юу жэнкогийн но- r мэддэг хирнээ мэдэхгүй царайлагчид мөнгөөр амаа таглуулсан шуналтaнгууд .эсвэл ямарч мэдлэг мэдрэмжгүй хоосон толгойнууд

      Хариулах

    • Irgen

      (107.19.9.109) 2021-04-20 15:05
      • 0
      • 0

      Ard irgediin talaar aa ch gej angaihiig n sonssongyi argagyi dee Baldorjiin hyyhdiig gargasan nasaaraa ideh hooltoi bolson um chin ard tymen tsaashaa

      Хариулах

    • Irgen

      (107.19.9.109) 2021-04-20 15:03
      • 0
      • 0

      Ih sonin emegtei ard irgediinhee amjirgaag hardaggyi nam nam geed l yhehnee

      Хариулах

    • иргэн

      (103.26.193.31) 2021-04-20 14:00
      • 0
      • 0

      зөв бичиж. улсын ерөнхийлөгч бж ард иргэдээ цар тахалын үед хагаралдуулах үг хэлнэ гэдэг НО той хүний үйлдэл.

      Хариулах

    • би

      (76.175.52.36) 2021-04-20 13:38
      • 0
      • 0

      Эмүүжин шиг хэдэн часхийсэн сэтгүүлч бдаг болоосой нөгөө мөнхбаясгалан нь одоо барьж иднэ

      Хариулах

    • зочин

      (202.9.47.25) 2021-04-20 12:30
      • 0
      • 0

      кккк

      Хариулах