Б.Билгүүнзаяа Солонгосын одуудтай хамт кинонд тоглоно

Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж "Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм.

Уг наадмын үеэр түүнд Солонгосын олон ангит кинонд тоглох санал ирсэн бөгөөд он гараад БНСУ-ыг зорихоор болжээ. Тэрээр кино зураг авалт эхлэхээс өмнө Солонгос улсад мэргэжлийн сургалтанд суралцах бөгөөд жилийн дараа киноны зураг авалтаа эхлэх юм байна. “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнийг зохион байгуулагч байгууллагаас түүний бүх зардлыг даахаар болжээ.

Г. Ганаа

 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.