Лалын улс барьцаалагчдаа хэрхэн хөнөөдөг нь тодорхой болов

Twitter Print
2015 оны 03-р сар 11-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

Лалын зандалчид гартаа орсон золгүй хүмүүсийг хэрхэн золиосолдог нь тодорхой болов. Саяхан "Лалын улс"-аас зугтаж ирсэн нэгэн эр Британийн Sky News телевизийн сувагт энэ тухай тодорхой ярьжээ. 

Лалын дайчдын хамт тулалдаж явсан уг эрийн өгүүлсэнээр, зандалчид эхэндээ зөв сайхан сэтгэлтэй байсан гэнэ. Харин барууныхан довтолгоо үргэлжилсээр байсан учир тэд эхэндээ сүрдүүлэх зорилгоор барьцаалсан хүмүүсээ цаазалж байгаа мэт бичлэг тараадаг байснаа больж дараа нь үнэхээр зэрлэгээр хороодог болсон аж.

Тэрээр мөн “Лалын улс”-ын зандалчин Жихади Жон гэгч үнэхээр Лондон хотын оршин суугч Мухаммад Эмвази мөн гэдгийг нотолж, түүний удирдлагаар бүх цаазыг гүйцэтгэдэг, олон улсад тараасан бүх дүрс бичлэг дээр харагдаж буй үйл явдлыг тэр найруулан тавьж, өөрөө гүйцэтгэдэг гэж өгүүлсэн бөгөөд Японы сэтгүүлч Кензи Готог хорооход дэргэд нь байж, уг явдлын гэрч болсон гэдгээ хэлжээ.

Мөн тэрээр Иорданий нисгэгчийг хороохыг ч харсан байна. Түүнийг амьдаар нь шатаасан бөгөөд "бүх зүйл дуусаж, зураг авалт зогссоны дараа нэгэн машин ирж шарилыг нь ачиж аваад явсан. Харин Жон өөр зүг рүү явсан" хэмээн ярьжээ. Түүний нотолсноор гадаадынханыг хөнөөдөг ганц итгэмжлэгдсэн хүн нь Эмвази юм байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.