Дэлхийг нөмрөн айсуй лалын туйлшрал

Twitter Print
2015 оны 11-р сар 27-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Ойрхи Дорнодод оршин тогтнож эхэлсэн Лалын халифат улс өдөр ирэх тусам улам өргөжин тэлсээр байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цувах шашны туйлширсан үзэл бодол, хэнээтэй, цөс хөөрүү этгээдүүдийн янз байдлаас харахад дэлхий дахинд удалгүй шашны суурьтай дайн дэгдэх бололтой. Лалын ертөнц тэр цагт уг дайныг буруу номтнуудын эсрэг ариун дайн хэмээх бол харин нөгөө хэсэгт талцсан улс орнууд мөн дэлхий ертөнцөө хэрцгий алан хядагчдаас аврах ариун дайн гэж өргөмжлөн дуурсгах биз.

Үнэндээ лалын шашны хэнээрхэлт номлол өнөөдөр барууны ертөнцийг барьц алдуулан самгардуулж орхив, тэр дундаа өсөн нэмэгдсээр байгаа лалын улсын нөлөө. Тиймээс ч дайнд хүрэхээс өөр аргагүй, зайлшгүй нөхцөл байдал нэгэнт нүүрлэчихжээ. Энэ оны төгсгөл гэхэд Европт байгаа арван мянга гаруй иргэд лалын улсын талд тулалдаж эхэлнэ Францын ерөнхий сайд Манюэль Вальс мэдэгдэхэд хүрэв.

Францын засгийн газрын тоо баримтаар тус улсын иргэншилтэй 90 этгээд Ирак, Сирид тулалдаж яваад тонилж одсон байхад Европын бусад улс орнууд, Орос, Төв, Дундад Ази, Австралиас хүртэл «Лалын улс»-ыг зорьсон залуучуудын тоо өссөөр… Өнгөрсөн оны аравдугаар сард Франкфурт хотын нисэх онгоцны буудал дээрээс Америкийн Колорадо муж улсаас Сирид очих гэсэн бүсгүйчүүдийг баривчилж байсан гэх мэт лалын улсыг тойрон хүрээлэгсдийн тухай баримт мэдээлэл дэлхий дахины хэвлэл мэдээлийн хуудаснаас салахаа байлаа.

Саяхан Нигерт халдлага зохион байгуулж 60 хүний аминд хүрч, 140 гаруйг нь зэрэмдэглэсэн "Бохо Харам" бүлэглэл "Лалын улс"-д үнэнч зүтгэхээ тангарагласан дүрс бичлэг тархааж байх аж. Дүрс бичлэг дээр "Боко Харам" бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау өөрөө гарч лалын шашинтнуудыг тэмцэлд уриалан дуудсан байна.

"Боко Харам" бүлэглэл үүгээрээ лалын улсыг хамгийн их хүнээр буюу жаран мянган дайчдаар бэхжүүлж өгчээ. Тус бүлэглэл үүгээр зогсохгүй Нигерийн зүүн хойд нутагт шариатын хуулийг ёсчлон мөрдсөн өөрсдийн халифат байгуулах зорилго тавьж байгаа аж. Тэдний зэрлэг хүчирхийлэлд хэлмэгдэж сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын 1,5 сая иргэд нутгаасаа дайжин дүрвэж, 13 мянга гаруй хүн алагдсан байна.

Харин Ирак, Сири улсуудын газар нутгийн ихээхэн хэсгийг эзлээд байгаа "Лалын улс" дэлхий дахинд хамгийн их хөрөнгөтэй алан хядагч байгууллага болж, Америкийн тоо баримтаар бол 30 мянган дайчдыг эгнээндээ нэгтгэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэд мөн олон улсын алан хядагч "Аль-Каида" байгууллагатай холбоо тогтоосон, үүний дараа Йемений "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Францын долоо хоног тутмын Charlie Hebdo сэтгүүлийн байранд халдахаар амлалт өгч байсан бол "Лалын улс" баруунд оршин сууж байгаа өөрийн талынханыг "ядаж дусал цус гаргахыг" уриалж байсан билээ.

Найман зууны тэртээ Их Монгол улсын нухчин дарсан “Уулын өвгөн”-ий ассассинчууд өнөөдөр дахин ийн сэргэн мандаж байгааг дэлхий дахин харах тавилантай байж. Мөнх хааны дүү Хүлэгү уг нь тэднийг  үүр ноохой болсон Аламутын цайзад нь багалзуурдан голыг нь тасалж байсан билээ. Барууны түүхчид ч тэр нэгэн цагийг өнөөдөр дурсаж, лалын шашны суурь үзэлтэй зандалчлалыг дахин дарахын тулд хэрхэх вэ гэсэн асуулт тавьж байна.

Лалын улс, лалын ертөнцийн шашны үзэлтэй харгис хэрцгийлэлийн талаарх алив мэдээлэл гарах бүр манай уншигчид үзэл бодол сэтгэгдлээ төрөл бүрээр илэрхийлсээр байдаг бол “Арабууд Монголчуудыг хамгийн их үзэн яддагийг баруунд тэдэнтэй учирч явсан хүмүүс мэднэ дээ. Тэд одоо болтол Чингисийн үеийн дайралтыг санадаг юм билээ. Хэрэв та нар Исламын улсынханд баригдвал алуулна шүү. Тийш битгий яваарай” гэх жишээтэй санал сэтгэгдэл үлдээсэн байдаг.

Тэгвэл бас “Та нараас тэнэг хүмүүс байна гэж юу байх вэ. Угаасаа Халифат үүсэн байгуулагдах учиртай болохоор ингээд үүсэж байна. Шашны номонд ч бий. Монголчууд минь жаахан нүдээ, тарихаа нээж амьдар. Хаа байсан АНУ-ын өмнөөс жихад хийж, амиа золино гэж яаж байхав. Ямар Сарандаваагийн малууд биш. Тэд чинь өчнөөн зууны турш хоорондоо түүх, шашнаар холбогдсон бие, биеэ сайн мэддэг дайснууд. Очиж очиж та нараас л мунхаг байв гэж. Исис (ISIS) бол АНУ-ын Иракт хийсэн хар дайнаас болж гарсан тэмцэгч суннанууд. Тэд эхлээд шийтүүдээс амиа хамгаалах гэж тэмцсэн. Бага багаар өргөжсөөр байгаад нэгэнт улс болсон юм. Уг нь Аль каида байсан боловч өнөөдөр Афганистаны Аль Каидатай нэгэнт зам салсан. Юм уншиж бай монголчуудаа” гэсэн сэтгэгдэл мөн байх аж. Энэ мэт наад захын сэтгэгдлүүдээс үзэхэд өнөөдөр Монголчууд хүртэл шашны суурин дээр хагаралдан талцах уур амьсгал бүрдээд байх шиг. Яг л Европ, Америк, бусад улс орнуудын иргэд шиг. Арга ч үгүй юм, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм тунхагласан учраас тэр, нэг талаас. Монголчууд бид өнөөдөр ямар шашин шүтлэгтэй байх нь хамаагүй, чөлөөтэй. Өөрсдийн үзэл бодол, үзэн ядалтыг илэрхийлэх эрхтэй улс. Харин толгойтон бүхэн үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд хор уршиг учруулах ёсгүй.

Гэвч хаа хол Ойрхи Дорнодод дүрэлзэн асч байгаа гал Төв Азийн цээжинд үсэртлээ хол гэж сэтгэл амар явах эрхгүй болж өнөөдөр. Энэ хорвоо ертөнц даяарших тусам улс орон бүхэнд үндэсний аюулгүй байдлын бодлого юу юунаас илүү чухал болж байна. Тиймээс ч шашны туйлширсан үзэл бодол газар авахаас болгоомжлох учиртай. Бид дан ганц бурханы шашин шүтлэгтэй улс бус. Хөрш зэргэлдээ улс орнуудын зарим иргэд өнөөдөр лалын улсын талд тулалдах болсон. Казахстаны зарим иргэд бүр эхнэр хүүхдүүдээ аваад лалын улсад очсон тухай тодорхой баримт мэдээлэл тус улсын болоод ОХУ-ын тагнуулынханд  бэлхнээ байдаг аж. Энэ мэтээр ойр хавиас ч бай, хэн хүний үл мэдэх хөлдүү, хайруу, халуун бөгчим бөглүү нутаг ч бай ялгаагүй бөмбөрцгийн өнцөг булан бүрээс дэлхий дахиныг нөмрөн асуй лалын туйлшрал энэ цагт түгшүүр төрүүлсэн аюул болж байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bi l bn

      (202.131.228.70) 2015-11-24 12:03
      • 0
      • 1

      ene hasaguud chin bas laliin shashintai shv de hezee negen tsagt mongoliin esreg temtseed ehleh vii dee ta mini

      Хариулах

    • Tolgoigui HUN

      (103.229.121.77) 2015-11-24 02:50
      • 0
      • 1

      Yer ni ovoo bosgoogui bol shaazgai haanas suuh bilee? Baruunii ornuudiin shunag setgeliin ugtai uil ajilgaanaas uudeltei baiguulagdsan. Gevch sain uhaad uzvel baruuniihan oorsdoo duraara baylagiin avah uudnees enh taivan togtooh nereer iim humuusiig oorsdoo sanhuujuulj uil ajilgaagin nuutsar demjeed tsereg oruulah shaltgaa bolgodog. Odoo ISIS d delhiin ontsog bulan burees humuus elsej bna FBI iin sudalgaagar 4000 5000 demjigch USA d bga gesen bnle ghdee ted nar ni tsagaan aristnuud shuu!!!!!!!!!!!!

      Хариулах

    • хэ хэ

      (112.72.13.11) 2015-03-11 16:44
      • 0
      • 1

      худлаа цэцэрхээд байх хэрэггүй гэж та нарт хэлмээр байна.маргаашийнхаа талхыг яаж олхоо л бод.барилгын хужаад зодуулж зугтаадаг байж худлаа томорцгоогоод байх юм.

      Хариулах

    • Gun uhaanii lektor

      (122.201.21.110) 2015-03-11 13:26
      • 0
      • 1

      Ali ch shashind muhraar het ih shutvel ayultai. Manai nertei uls torchid, erdemten seheetnuud hurtel shashind het tuilshirch muhraar suseglen munharsan baidag ni mash emgeneltei.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.30) 2015-03-11 13:14
      • 1
      • 1

      За тэрч яахав бидний дайн бидний д айсан биш ХАРИН ӨНӨӨДӨР БИДНЫ ДАЙСАН БОЛООД БАЙГАА ХЭТ ДАВРАГЧ ЭНЭ ХЭДЭН ОЛИГАРХУУД АВИЛАГЧ УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ДЭЭРЭМЧИДЭЭ ЯАХ ВЭЭ ГЭДГЭЭ БОДСОН ДЭЭРЭЭ

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.242) 2015-11-24 11:58
      • 0
      • 0

      yg zub ter la l yaah be ene hed bidnii muljin daranguilj bna ,,, piedluuudiig alyaa sutgay

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.117) 2015-11-27 09:29
      • 0
      • 0

      ehleed zov bichij sur !mal mine . piedl gej yu bdgiin .hodoonii muu mal

      Хариулах

    • zochin

      (103.26.194.225) 2015-03-11 11:26
      • 0
      • 1

      delhiin 3-r dain garah ny todorhoi

      Хариулах

    • өөббөбб

      (122.254.127.34) 2015-03-11 10:49
      • 0
      • 2

      монголчуудад мөнгө өгөөд явуул, бүгдийг нь очоод хядчихно доо

      Хариулах

    • тиймүү

      (122.254.127.34) 2015-03-11 10:54
      • 0
      • 2

      муусайн амеерик, ёвроопынхан айсандаа шээсээ гоожуулж байгаа л даа, оростой сөргөөцөлдөж байхын оронд хамтраад лалын улсыг сөнөөвөл дээр дээ, оросууд л устгаж чадна, америкууд онгоцоор бөмбөг хаяхаас өөрөөр байлдаж чадахгүй, 20-30 жил афган, иракт дайн явуулаад ямар үр дүнд хүрэв, манай монголын нэг ангийг бүх юмаар нь хангаад оруулчихвал бүгдийг нь хүйс тэмтрээд ирчиж чадна

      Хариулах

    • Монгол

      (203.91.116.34) 2015-03-11 10:47
      • 0
      • 2

      монголчууд лалынхныг маш их өөд нь татсандаа, Бөглүү, хагас зэрлэг зан заншилтай улсуудыг даяаршуулж, аиар амгалан ,хөгжин цэцэглэсэн улс болгосон нь үнэн гэдгийг эрдэмтэд нь зөвшөөрч, монгол гаралтай гэдгээрээ бахархдаг хүмүүс байдаг юм билээ

      Хариулах

    • Зочин

      (203.91.116.34) 2015-03-11 10:27
      • 0
      • 4

      монголчууд лалын ертөнцөд эвдэлснээсээ бүтэсэн нь хавьгүй их байдаг юм,Сорогтан бэхигийн ядуу хүүхдүүдэд зориулсан хамгийн тансаг хатны сургууль, Бабур хааны диваажингийн цэцэрлэг,Жахангирын монгол хатандаа босгосон Таж махал болон одон орон судлаын төв, номын сан, сүм хийд гээд. Хамгийн гол нь омог хоородын зөрчлийг дарж, маш бага оновчтой татвар тогтоон,сүм хийд, уран барилгачид, урчууд,зохиолчид,гүн ухаантнууд зэрэг бүтээн босгочдын армийг татвараас чөлөөлж, наймаачдыг дээрэмдүүлэхээс салгасан болохоор Чингис хааныг маань дорно дахины их мэргэн, падишах гэж хүндэлдэг байснаас лалууд шиг, тэдний бичээд байгаа шиг алж, хядаж байгаагүй юм шүү

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.207) 2015-03-11 10:16
      • 0
      • 1

      Muu hulgaich uuniig bugdiig n al...

      Хариулах

    • zochin

      (122.201.22.18) 2015-03-11 10:03
      • 0
      • 1

      naiman zuunii umnu mongolchuudiin hiij delhii ertuntsiig avarsniig odoonii ene huchirheg ulsuud niileed hiij chadah bolov uu

      Хариулах

    • ssss

      (202.55.183.138) 2015-03-11 09:36
      • 0
      • 2

      tuugeer yavaa gaig uugeer duudah gej bolildoo Saihanbileg Japand ochiid ISIS-iin esreg dain zaralchikhsan odoo tegtel irged n demjeed baidag uneheer dain husee yu

      Хариулах

    • zocnin

      (205.206.129.74) 2015-03-11 07:51
      • 0
      • 2

      pitsa ideheer hegen hoolni gazart orloo omnoos hge pakistan bololtoi hyn ireed zahialga awaad ta nar haanax be gelee mongolcnuud gesen oo ta nar cnin manai hotiig nomiin santai ni ustgasan aixtar hymyysiin yr udam bnashde gedl mongoliin haaduudiig her hereer ni helj blaa bid tyyhee meddeggyi ted bidnees cn ilyy yumaa. bas manai ajliin irak ajil deer alialj cn bgaa yumuu naaduul cnin aimshgiin hymyys manaihnig alj bsan hymyys geed l bsan gehdee yah bem ashin ewdersen yed ajil deer tsug irsen he he ...

      Хариулах

    • Зочин

      (99.172.147.222) 2015-03-11 03:45
      • 0
      • 2

      . Хэзээ энэ талаар сэтгуулчид маань анхаарал тавих болоо гэж дотроо хулээж блаа.Буддын шашнаас бусад шашнууд хэсэг булэг хумуусийн эрх ашигт уйлчилдэг гэдэг нь унэн харин Буддын шашныг гунзгий ороод судалбал тэр чигээрээ байгаль ертонцийн хуулийг гун ухааны ууднээс танин мэдуулэх зорилго агуулсан бясалгал бдаг

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.30) 2015-03-11 00:02
      • 0
      • 2

      Улс орнууд эв түнжингүй байнал даа тэрнээс бусадаа америк орос .хятад гурав л хүйс тэмтрэнэ энэ удаан үргэлжилж чадахгү зүгээр хөөрлө

      Хариулах

    • Шашингүй

      (112.72.13.4) 2015-03-10 22:27
      • 0
      • 1

      Шашин гэж анх гарахдаа хүний төлөө байдаг ,яваандаа хэсэг бүлэг нөхөд өөрсдийн эрх ашгийн төлөө хувиргаж өөрчлөөд хүмүүсийн тархийг угааж ашигладаг.Нөгөө угаалгасан тархитай боловсрол дутмагууд нь шашины төлөө гэж боддог боловч хэсэг бүлэг нөхдийн эрох ашгийн төлөө амь,амьдралаа золиослодог. Ийм л мунхаг цикл олон зуун жил үргэлжилж ирсэн.

      Хариулах

    • Зочин

      (76.170.126.187) 2015-03-10 22:22
      • 0
      • 2

      yamar ch shashind xun alj xulgai xii gej xezee ch zaagaagui, xeseg buleg xumuus manai mongoliin sarandabaagiin maluud chig tiim teneguudiig ashiglaj busadiin esreg bombog zuulgej baigaa, unen xeregtee ter nomlogch geed baigaa noxor xezee ch ur xuuxdee amua zoluoslogch bolgoxgui shuu dee. ee dee sandabaagiin maluud shig xumuus l delxiid auyliig abchirna, tegeed ene maluudad xen zebseg ogdog bn aaa,uy ch xiij chadaxgui sagsuu xooruu xun alaxiig l meddeg

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.118) 2015-03-10 21:00
      • 0
      • 4

      манай монголчууд уг нь элдэв янзын шашинд автаад байхаар тэнэг хүмүүс биш гэж боддог. одоогийн энэ лалын шашны үзэл баримтлал нь анх үүссэнээсээ огт өөр болсон гэдэг. жишээлбэл, сударт нь эмэгтэй хүнийг дээдэлдэг байсан бол одоо огт эсрэгээрээ болж эмэгтэй хүн ямар ч эрхгүй болсон гэх мэт..

      Хариулах

    • зочин

      (182.160.32.39) 2015-03-10 20:32
      • 0
      • 3

      Зүгээр нэг юм уншчихаад л бие биерүүгээ учир зүггүй уурлаад дайраад байх юмаа.Манайхаан хоорондоо ингэж нервитэж байхаар Авах гээхийн ухаанаар уншаад л болооштээ.

      Хариулах

    • Доод талын эргүү малд

      (202.126.91.159) 2015-03-10 20:18
      • 0
      • 2

      Түүх түүхээрээ үлдэнэ. Хулагу хаан гэж байна мал минь. Юу ч мэдэхгүй чам шиг усан тэнэг ядаж мэдэж байж, бодож байж, уншиж тунгааж байж сэтгэгдэл бичдэг болоосой. Харин сэтгүүлч Л.Отгонбатын нийтлэлийг уншиж дуртай. Яг цаг үеийн асуудлыг зөв өнцгөөс харж бичсэн байдаг

      Хариулах

    • Доод талын эргүү малд

      (202.126.91.159) 2015-03-10 20:18
      • 0
      • 3

      Түүх түүхээрээ үлдэнэ. Хулагу хаан гэж байна мал минь. Юу ч мэдэхгүй чам шиг усан тэнэг ядаж мэдэж байж, бодож байж, уншиж тунгааж байж сэтгэгдэл бичдэг болоосой. Харин сэтгүүлч Л.Отгонбатын нийтлэлийг уншиж дуртай. Яг цаг үеийн асуудлыг зөв өнцгөөс харж бичсэн байдаг

      Хариулах

    • Доод талын эргүү малд

      (202.126.91.159) 2015-03-10 20:18
      • 0
      • 3

      Түүх түүхээрээ үлдэнэ. Хулагу хаан гэж байна мал минь. Юу ч мэдэхгүй чам шиг усан тэнэг ядаж мэдэж байж, бодож байж, уншиж тунгааж байж сэтгэгдэл бичдэг болоосой. Харин сэтгүүлч Л.Отгонбатын нийтлэлийг уншиж дуртай. Яг цаг үеийн асуудлыг зөв өнцгөөс харж бичсэн байдаг

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.159) 2015-03-10 20:18
      • 0
      • 3

      Түүх түүхээрээ үлдэнэ. Хулагу хаан гэж байна мал минь. Юу ч мэдэхгүй чам шиг усан тэнэг ядаж мэдэж байж, бодож байж, уншиж тунгааж байж сэтгэгдэл бичдэг болоосой. Харин сэтгүүлч Л.Отгонбатын нийтлэлийг уншиж дуртай. Яг цаг үеийн асуудлыг зөв өнцгөөс харж бичсэн байдаг

      Хариулах

    • Зочин

      (119.40.100.222) 2015-03-11 10:09
      • 0
      • 1

      Нэр бол асуудал биш ш дээ.Олон үндэстэн ястан өөр өөрийнхээ хэл аялгаар бичэж тэмдэгдэлж үлдээсэн байгаа.Тэрийг нь орчин цагт яаж орчуулж хөрвүүлснээс их ч шалтгаална. Төрсний гэрчилгээ яг ингэж тэгж бичдэг гэсэн бичиг баримт байсан биш. Сонсгол аялгаар түүх сударт бичсэн байгаа. Орос бичвэрт бол арай өөрөөр гэх мэтчилэн

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.190) 2015-03-11 09:43
      • 0
      • 1

      Хулагу хааны цайзвг эзэлсэн щурагинь хvртэл байна даа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.203) 2015-03-10 18:29
      • 3
      • 1

      huush chi yasan medrel muutai lalar ve,yun uuliin obgon chingis huleg haan.ted ene daind hamaagui.chingis buh shashiniig iveeldee bailgasan yu ch medehgui baij mongolchuud ruu gai duud.

      Хариулах