“Голден Стэйт” улирлын 50 дахь ялалтаа байгууллаа

Twitter Print
2015 оны 03-р сар 10-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Эдгээрээс “Вашингтон Визардс”-“Шарлотте Хорнетс” 95:69, “Атланта Хаукс”-“Сакраменто Кингз” 130:105, “Бостон Селтикс”-“Майами Хит” 100:90, “Мемфис Гризлес”-“Чикаго Буллз” 101:91, “Нью Орленс Пеликанс”-“Милуоки Бакс” 114:103, “Денвер Нагеттс”-“Нью Йорк Никс” 106:78, “Лос Анжелес Клипперс”-“Миннесота Тимбер Уолвез” 89:76-гаар тус тус хожсон юм. Харин энэ өдрийн онцлох тоглолт нь “Голден Стэйт Уорерз”-“Финикс Санс”-ийн хооронд болсон. “Алтан мужийн дайчид” 2014-2015 оны улиралд гайхалтай байж, өнөөдрийн байдлаар 50 хожилтой бүсээ тэргүүлж байгаа.

“Финикс Санс”-ийн талбай дээр болсон уг тоглолтонд зочин багаас С.Карри 36 оноо, К.Томпсон 25 оноо, Д.Грин 11 оноо, 10 самбар, Х.Барнес 9 оноо авсан. Тэдний өрсөлдөгч Финиксийн нарнуудаас Э.Блэдсо 19 оноо, Б.Найт 13 оноо, Т.Уоррен 11 оноо, А.Лин 10 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан юм.

Одоогийн байдлаар дорнод бүсийн “Атланта Хаукс” албан ёсоор плей-оффын эрхээ авсан бол өрнөдийн “Миннесота Тимбер Уолвез” хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй болжээ. Мөн дорнодын “Клевлэнд Кавалейрс”, “Чикаго Буллз”, “Торонто Рэпторс”, өрнөдийн “Мемфис Гризлес”, “Хьюстон Рокетс” багууд плей-оффт оролцох нь бараг тодорхой болсон.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.