Сурагчид энэ сарын 28-наас амарна

Twitter Print
2015 оны 03-р сар 10-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт гуравдугаар сарын 28-наас эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 6-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилжээ.

Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 21-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 21-нд амарч, дөрөвдүгээр сарын 5-нд орно. Харин ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 14-нд амарч, гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.