Монгол улс Алс Дорнодын боомтод гарцтай боллоо

Twitter Print
2015 оны 03-р сар 10-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Монголоос Алс Дорнодын боомтуудад ирж буй ачааг тээвэрлэх асуудлыг ОХУ-ын төр засгийн түвшинд дэмжих нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг болно. Энэ асуудлыг ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов болон Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нар урьд нь хэлэлцэн тохиролцсон тухай Оросын Тээврийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Уулзалтын дүнд хоёр тал тээврийн салбарт харилцан ойлголцох, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Төмөр замын хөгжлийн хамтын ажиллагааны тал дээр хоёр орны төлөөлөгчид “Улаанбаатар төмөр зам” хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хадгалах болон үйл ажиллагааг нь цаашид сайжруулах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ. Монголын тээвэрлэгчид “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс үзүүлэх хөнгөлөлт болон үнэ тарифыг ашиглах боломжтой болсон байна.

Уулзалтын үеэр Хятадтай залгаа Монголын нутгаар дамжуулан төмөр замын дамжин өнгөрөх тээвэр хийх сэдвийг хөнджээ. НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд боловсруулсан  Орос, Монгол, Хятадын хооронд олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаарх засгийн газар хоорондын гэрээний төслийг бэлтгэх үйл явцыг урагш ахиулж чадсаныг хоёр орны сайд нар тэмдэглэжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Sheyla

      (62.143.203.131) 2015-03-31 08:27
      • 0
      • 0

      Good to find an expert who knows what he's taknilg about!

      Хариулах

    • фаса

      (112.72.13.71) 2015-03-10 15:23
      • 0
      • 1

      монголчууд вагон хийж чадийшдээ.замаа ч өөрсдөө барьж чадна.гадныхан л албаар чадахгүй болгож байгаа болохоос.

      Хариулах

    • eronhiilogch

      (103.26.194.101) 2015-03-10 13:27
      • 0
      • 0

      teever huniig humuujuulehgui

      Хариулах