Зуны цагийн тоололд өнөө шөнө шилжинэ

Twitter Print
2015 оны 03-р сар 27-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Нарны гэрлийн энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1983 оны 51 дүгээр, 1985 оны 74 дүгээр, Засгийн газрын 2001 оны 93 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногт Баасан гарагаас 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн Баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байсан нь тодорхой салбарын үйл ажиллагаа иргэдийн амьдралд ач холбогдлоо өгч иржээ.

Цагийн тооллыг урагшлуулж байгалийн гэрлийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, ажлын цаг эрт тарж иргэдийн амралт, чөлөөт цаг нэмэгдэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг дахин боловсруулж танилцуулжээ. Эл тогтоолын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн МУ-ын Засгийн газраас тогтоол гаргажээ. Уг тогтоолд жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоожээ.

Энэхүү тогтоолын дагуу өнөө шөнө Монгол улс зуны цагийн хуваарьт шилжиж, цагийг нэг цагаар урагшлуулахаар боллоо.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.9.90.228) 2015-03-11 15:34
      • 0
      • 1

      Аливаа шийдвэр судалгаатай байх хэрэгтэй. Хийх ажил олдохгүй байгаа юм шиг ийм яль шаль юмаар оролдож байгаа нь арчаагүйн шинж. Үүнээс илүү олон асуудал байна ш дээ. Хүмүүсийг 1 цагийн өмнө босгож, биологийн хэм хэмнэлийг нь хүчээр өөрчлөөд юу хожих юм? Эдийн засаг нь сэргэх юм уу? Овойсон ашиг олох юм уу? Үүнийг чинь ашиггүй, харин хортой гэдгийг аль эрт батлаад хаячихсан шүү дээ, эрхмээ.

      Хариулах

    • Зочин

      (46.135.56.250) 2015-03-10 22:15
      • 0
      • 1

      Ene humuus 6-40d hicheeltei ert bosoj chadahgyi gehiin. Evrop shig ajliig n 5 tsagt eheldeg bolgomoor bgaan . Tegvelch uhehiin bnlda

      Хариулах

    • эрт унтаж эрт босноо

      (150.129.143.115) 2015-03-10 16:28
      • 0
      • 2

      Ашгүй ашгүй. Аль эрт энэ шийдвэрийг гаргах байсан юм. Нар дээр хөөртөл унтаад ямар хэрэг байхав.

      Хариулах

    • Guest

      (150.129.141.234) 2015-03-10 11:26
      • 0
      • 4

      tgd ert untaj ert servel l boloo shu de! Urd n hichneen jil ingeel tsagaa naash tsaash n bolgool boldog l baisimda, hervee tgd uneheer sanal niilehgui bga bol oligtoihon bosood temtseechde! Hudlaa social media-r uls turjij eh oronch tsarailsan humuus l bhin chaavaas

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.9.90.228) 2015-03-10 09:24
      • 6
      • 2

      Өглөө 7.40 -д хичээлдээ арай хийж босож ирж байгаа оюутнууд 6.40 -д хичээлдээ ирэх үү! Эрхэм Ерөнхий сайд та их дээд сургуулийн хичээл өглөө хэдэд эхэлдэг болсныг мэдэх үү?

      Хариулах

    • Зочин

      (210.161.128.213) 2015-03-10 11:27
      • 1
      • 6

      эрт унтаж эрт бос оюутнууд аа

      Хариулах