Борис Немцовын аминд хүрсэн шалтгаан "тодорхой болов"

Twitter Print
2015 оны 03-р сар 10-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Оросын улс төрч Борис Немцовын амь насанд халдсан шалтгааныг эцэслэн шалгахаар мөрдөн байцаагчид шургуу ажиллаж байна. Сонирхолтой нь уг хэрэг явдалд сэжиглэн баривчлаад байгаа этгээдүүдийн нэг Заур Дадаев харин бүх хэргийг өөртөө үүрэхээр шийдсэн бололтой. Тэрээр Борис Немцов Оросын Холбооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа лалын шашинтнууд, бурханы элч Мухаммедыг хүртэл удаа дараа доромжилсон, шашин шүтлэгтээ үнэнч, их сүсэг бишрэлтэй хүний хувьд тэр бүхнийг нь тэвчихийн аргагүй байсан учир амь насанд нь хүрэхийг бодсон гэж мэдүүлэг өгсөн байна.

2015 оны нэгдүгээр сараас тэрээр Борис Немцовын тухай тодорхой мэдээлэл олж цуглуулж эхэлсэн  гэж мэдүүлсэн бол "Гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэдгээ тэр бараг хүлээн зөвшөөрсөн" гэдгийг хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлжээ.

Заур Дадаев, Борис Немцовын үхэлд буруутай гэдгээ шүүхийн өмнө мэдэгдсэн байна. Харин Басманы шүүх "Дадаевын гэм буруу түүний шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдсон" гэж мэдэгдсэн аж.

Түүнийг албадан саатуулах хугацаа дөрөвдүгээр сарын 28-нд дуусахаас өмнө Борис Немцовын үхлийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн гарах ёстой. Шүүхийн шийдвэр гарсан хойно давж заалдах хугацаа гурав хоног. Шүүх бүрэлдэхүүн гэмт этгээдийг оргон зайлах, гэрчийн этгээдийг сүрдүүлж, гэмт хэргийн ул мөрийг арилгахаас сэргийлж, мөрдөн байцаалтын хэвийн үйл ажиллагааг бүх талаар хангах арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн байна.

Москва хотын Басманы шүүхийн барилгын эргэн тойронд өндөржүүлсэн хүчлэн хамгаалалт гаргаад байгаа бөгөөд өнгөрсөн ням гаригт гэмт хэрэгтнүүдийг шүүхийн байранд хуягт машинаар авчирсаны дараа мэргэн буучийн халдлагаас сэргийлж барилгын ойр хавийн модны мөчрийг бүгдийг хөрөөдөн тайрсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.