Г.Сарангэрэл энэ сарын 20-нд шоронгоос гарна

Twitter Print
2015 оны 03-р сар 09-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, олны анхаарлыг татаад байсан Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407-р ангид хоригдож байгаа. Тэрээр хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр гурван шатны шүүхээс 1.6 жилийн ял авсан.

Хэргийн тухайд Г.Сарангэрэл гурван найзынхаа хамт өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө машиндаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийн албан хаагчдад баригдсан билээ.

Мөн Г.Сарангэрэл хоригдож байх хугацаандаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татаж, түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилжээ. Харин одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа юм байна.

Нэхэмжлэл гаргах үндэслэл нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхийн шатанд шилжээгүй мөрдөн байцаалтын үеэр “хар тамхичин, биеэ үнэлэгч” хэмээн олон нийтэд зарласан. Мөн түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь очиж уулзан дарамталсан тухай өмгөөлөгч нь мэдээлсэн билээ.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.