Жолооч нарын зурхай

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 18:18 цагт
Мэдээний зураг,

Одон орон, зурхайн зурлагад буусан зам мөрийн дагуу хүний аливаад хандах хандлага, амьдралын хэв маяг бүр ямар нэгэн хэмжээнд бичигдсэн байдаг гэдэгт зарим хүмүүс итгэдэг. Харин жолооч та зурхайгаа уншаад замдаа гараарай. 

Хонь

Хонины ордныхон 11.00-17.00 цаг үед зам дээр онцгой анхааралтай байх хэрэгтэй. Замын бөглөөнд орсон бол өөрийгөө тайвшруулах ямар нэг зүйлийг хурдхан бодож ол. "Эхлээд би" гэдэг муу зан тань зам дээр мөргөлдөх аюулаас хол байлгаж чаддаггүйг санахад илүүдэхгүй. Мөн хурдан давхих дуртай. "Феррари" маягийн улаан буюу спорт загварын машинд нүд унагаадаг. Хамгийн сүүлийн үеийн, содон машин унаж яваа хүнийг хонины ордынх гэж таахад андуурахгүй шүү.

Үхэр

Энэ ордны жолооч нарын анхаарал суларч асуудалд учирч болзошгүй цаг нь 11.00 цагаас хойш аж. Хэтэрхий зөрүүд зантайгаас гадна яаруу зантай тул улаан гэрлээр орох зэрэг олонтоо гаргадаг байна. Мөн энэ ордныхон уралдах дуртай. Тэднээс машины уралдаанд дээгүүр давхих сайн тамирчин төрөх боломж их байдаг. Тэгээд ч тэр хотын замыг ч уралдааны бартаат замаар төсөөлж бодох нь бий. Хэрэв хурд нэмэн давхиж эхэлбэл хажуу бөөрнөөс нэг зөөлхөн чичээд авахад буруудахгүй. Тэд газар дээр амархан бууж чаддаг. Тэд машинд нь багахан зураас гарахад л үхрүүд галзууртлаа уурлаж мэднэ.

Ихэр

Анхаарал сайтай хүмүүс тул осолд орж, зам дээр зөрчил гаргаад байх нь ховор. Харин хэтэрхий түрэмгий зангаасаа болгоомжгүй үйлдэл хийх нь бий. Энэ ордынхон жолоо мушгихдаа чадварлаг учраас зам дээр цирк тоглож ч магадгүй шүү. Ихрийн ордны жолоочид чанга дуугарч ямар нэг зүйлийг анхааруулах гэж оролдох хэрэггүй. Салхи исгэрүүлэн хурдан давхихдаа хөгжмөө чинээнд нь тултал чангалах дуртай хүмүүс байдаг тул "Ауди" маркийн машинд сэтгэл татагддаг.

Мэлхий

Тэдний гаргадаг зөрчил голдуу уулзвар дээр таардаг. Тиймээс гарц болон явган замын орчимд анхааралтай явахыг сануулахад илүүдэхгүй. Бухимдуу, ааш муутай зангаа зам дээр ч гаргаж мэднэ. Хоньтой адилхан тэвчээр муутай биш учраас юмны түрүүнд давхиж сагсуурахгүй. Саадыг дайрч биш, тойрч гарах ёстойг бусдаас илүү сайн мэднэ. Мэлхийн ордныхонд хуучин загварын машин илүү санагддаг. Бүс аюулаас хамгаалах найдвартай хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Арслан

Энэ ордныхон давхих дуртай. Шулуун, эсвэл чөлөөтэй зам дээр гишгэж өгнө дөө. Сэтгэл сэргэтэл давхих гэдэг тэдний олонхын уриа байдаг юм. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай зан нь замын хөдөлгөөнд оролцож байхад ч илэрнэ. Бас бусдаас . илүү мөрөөдөмтгий хөвсөлзүүр зан нь унах машинаа сонгоход нь ч нөлөөлдөг. Тиймээс Италийн "Альфа Ромео" зэрэг тансаг загварын  машиныг үнэ хайрлахгүй авч чадна. "Ягуар", "Кадиллак"-ний хажуугаар нүдээ аниад өнгөрнө гэж бараг л байхгүй. Машин урт байх тусам тэдэнд таалагдана. Арслангийнханд машин бол эд хогшил гэхээсээ тоглоом.

Охин

Жолооны ард согтуу явна гэдэг тэдний зүрхлэх ажил биш. Бас ногоон зүлгэн дээгүүр машинтай байтугай явган алхана гэдэг тэдэнд нүгэл. Бас машинд заавал байх зүйлийн нэг нь эмийн сан гэж үздэг тул ном ёсоор нь авч явдаг зантай. Амьдралын бүхий л асуудалд хэтэрхий нямбай ханддаг зан жолооны ард ч илэрдэг. "Тоёота", "Хонда", "Киа"-гийн машин илүү тохирно.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон хачирхалтай нь гэгээн цагаан өдөр, шув шулуунхан зам дээр ч осол гаргаж мэднэ. Гэхдээ осол ганц түүний буруугаас болно гэж бараг л байхгүй. Тэр осол гарахад нөлөөлж чадна. Хамгийн сахилгагүй, жолоочийг шалгаруулахад жинлүүрийн ордныхон тодорвол гайхах хэрэггүй. Энэ одрныхон элит маягийн загвартай машин сонирхдог. "Ролс-Ройс", "Линкольн", "Мерседес" гэхээр илүү тайлбар хэрэггүй байгаа биз.

Хилэнц

Хилэнцийн жолооч нарыг гүйцэж түрүүлэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй. Харамсалтай нь жолооны ард ямар ордны хүн байгааг таах аргагүй л юм даа. Тэд араас нь хөөж гүйцэхийг тэвчдэггүй. Машин бол түүний итгэлт хүлэг, анд найз нь. Тэр машинтайгаа ярьж ч магадгүй. "Порше", БМВ үгүй ядаж "Форд" байж л түүний санаанд тохирно. Энэ ордныхон машинаа ойр ойрхон солихыг амрагаа байнга шинэчилж байдагтайгаа адилтган ярьж магадгүй улс. Хогон дундаас ч сайн машин босгох ур ухаан энэ ордныхонд хангалттай бий.

Нум

Жолооны ард нумын ордонд төрсөн хэн нэгэн суугаа бол хажууд нь тухалсан та ч бас тун болгоомжтой байхад илүүдэхгүй. Ялангуяа уулзвар дээр гэрэл яаж асч буйг харж яваарай. Тэд их чалчаа улс. Тиймээс мэргэжилтнүүд нумын ордонд төрсөн жолооч нар машин барьж яваа бол гар утасны талаар мартсан нь дээр хэмээн зөвлөдөг юм. Амьдрал дээр биеэ авч явдагтайгаа адилаар машинаа жолооддог. Бусад жолоочийг буруутгаж загнах нь тэдний хообий. Ямар машин унах нь тэдний нэр төрийн хэрэг. Гэхдээ тэр хэзээ ч хариугүй жижигхэн машин сонгодоггүй.

Матар

Амархан гомддог бас зөрүүд зан нь жолооны ард ч илэрнэ. Зам дээр гэнэтхэн эргэснээ буруу зүйл хийчихлээ гэж гэмшихгүй байгаа бол түүнийг матрын ордонд төржээ гээд таачихад хол зөрөхгүй. Замын элдэв тэмдгэнд дургүйцлээ илэрхийлж, ганцаараа байсан ч үглэж мэднэ. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм гэдэг түүнд бурхны сургаал гэсэн үг. Сонгодог загварын машинд дуртай. "Вольксваген", "Черокий жийп"-ийг ашиглахад эвтэй, тухтай хэмээн магтана. Машинаа ойр ойрхон солих нь тэдний зан биш. Хамгийн найдвартайг олж аваад, насан туршдаа унана хэмээн боддог юм.

Бумба

Будилуу бас осолд өртөхдөө амархан жолооч голдуу бумбын ордонд төрсөн байдаг юм. Тэд хэцүү үед хурдан сэтгэх ч голдуу буруу тийш нь жолоогоо дарна. Тэднээс авах чанар нь хямгач. Шал дэмий зүйлд шатахуунаа үрнэ гэж бараг л үгүй дээ. Бумбын ордны жолоочийн хажууд сууж яваа зорчигчдод зөвлөхөд тайван бай, түүнийг яаж явааг харахгүйн тулд сонин унш. "Субару Импрезо", "Субару Импрезо Турбо", "Лаборжини" загварын төмөр хүлэг илүү таалагдана.

Загас

Замын тэмдэгт анзааргагүй ханддаг. Ямар ч саад таарсан дайраад гарч мэднэ. Тэд зөөлөн аядуу зантай. Мөрөөдөмтгий, өөрийг нь гүйцэж түрүүлэхэд уурлаж бухимдахгүй. Харин ч эсрэгээр таалагдаж мэднэ. Гэхдээ явах зам урт бол шүү дээ. Дэргэд нь яваа хүн уурлаж бухимдахад дургүй. Хурдаа хас гэсэн шаардлагыг хэзээ ч хүлээж авахгүй. Загасныханд машин биш үлгэрт гардаг шидэт хивс хэрэгтэй. Тэд машин сонгохдоо олонтаа эргэж буцдаг нь үүнтэй холбоотой. Муухай машинтай явахыг үзэж чаддаггүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.

LIKE