Шимтгэл нэрээр шимэгчдэд

Twitter Print
2019 оны 11-р сар 18-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өсгөж, шимтгэл төлөгч иргэд, байгууллагын ачааг хүндрүүлж байгаатай би хувьдаа санал нийлэхгүй байна. Төрийн бодлого шийдвэр хүнээ гэсэн сэтгэлээр төлөвлөгдөж, хэрэгжиж байх учиртай.

Нэрийн дансыг зөв гольдиролд оруулах урт хугацааны стратеги, төлөвлөгөө чухал уу гэвэл чухал. Харамсалтай нь эдийн засгийн тогтворгүй байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, улстөрчид болон нийгмийн даатгалын байгууллагын удирдлагын увайгүй үйлдэл газар авсан байгаа энэ цаг үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь буруу. Манайх 150 гаруй ажилтантай. Гэтэл байгууллага, ажилчдын аль алинд нь дарамт, татаас болж шимтгэл нэмэгдэж байгааг эсэргүүцэж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын бүрэлдэхүүний 80 гаруй хувийг тэтгэврийн даатгалын сан дангаараа эзэлдэг. Гэтэл өнөөдөр бид ямар орчинд ажиллаж амьдарч байгаа билээ. Хорт хавдар, чанарын баталгаагүй хоол хүнс, хорт утаа энэ бүхнээс болж тэтгэвэртээ гарч чадахгүй хорвоогоос явж байгаа нь үнэн. Тэгвэл энэ хүмүүсийн насаараа хуримтлуулсан шимтгэлийг шимэгчид нь хэн бэ. Яагаад үр хүүхдүүдэд нь өвлөгдөөд очих боломжийг хаасаар байна вэ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл хаана явна вэ. Хаана гацсан бэ.

Өнөөдрийн энэ шийдвэр нийгмийн даатгалд итгэх иргэдийн итгэлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах шүхэр газарт гишгэгдэх болох нь. Улсад төлсөн бидний татвар багадаагүй.

Цэвэгмэдийн Цэрэндолгор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.