Монгол-Зүүн Тиморын тоглолт энэ сарын 12-нд болно

Twitter Print
2015 оны 03-р сар 09-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ОХУ-д болно. XXI дэх удаагийн дэлхийн цом оролцох багуудын сонгон шалгаруулалт удахгүй эхэлнэ. Үүний дагуу Азийн бүсийн эхний шат удахгүй болно. Манай улсын хувьд Зүүн Тиморын багтай оноолт таарсан. Дээрх хоёр багийн эхний тоглолт энэ сарын 12-нд Зүүн Тиморт, хариу тоглолт 17-нд Улаанбаатар хотод явагдана.

Монголын үндэсний шигшээ баг өчигдөр Зүүн Тимор улсыг зорилоо. Манай багийн бүрэлдэхүүнд багийн дарга, гурван дасгалжуулагч, менежер, эмч, 23 тамирчин багтсан байна. Зүүн Тиморын баг нь өдгөө Итали дасгалжуулагчтай, өмнө нь Бразил мэргэжилтэн удирдаж байсан аж. Ийм манай хөлбөмбөгчид эхний даваанд амаргүй өрсөлдөгчтэй оноолт таарсан билээ.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.