Хулгайч нар үйлдэл дээрээ баригджээ

Twitter Print
2015 оны 03-р сар 09-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Малын хулгайлж гаршсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод, нийслэлийн Налайх дүүргийн иргэн Г, Э, Г, Б нар  энэ сарын 3-нд Төв аймгийн Сэргэлэн сумын II багийн иргэн Д.Даваацэрэнгийн үхрийг Зүлэгт хэмээх газар тууж аваачин нядалжээ.

Тус аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнуудыг очиход “Соната 5” маркийн автомашинтай нэг эмэгтэй, дөрвөн  эрэгтэй  хулгайлсан үхрээ нядалж байсан аж.
Тэдний хувьд уг хэрэг нь 12 дахь удаагийн давтан хэрэг аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.