Хүнд ямар бэлэг өгөх хэрэггүй вэ?

Twitter Print
2017 оны 12-р сар 22-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Екатеринбург хотод нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгджээ. Хамгийн онцгүй, бас хамгийн дуртай бэлэгнүүдийг дэлгэн тавьсан уг үзэсгэлэнгээс харахад эмэгтэйчүүд гар нүүрийн алчуурыг хамгийн муухай бэлэг гэж тооцдог бол эрчүүд оймс, дотуур хувцас бэлгэнд авах дургүй ажээ. Үзэсгэлэнгийн үеэр мөн хамгийн үнэ цэнэтэй бэлгийг шалгаруулсан юм. 

Оросын Свердловск мужийн оршин суугчдын зохион байгуулсан уг үзэсгэлэнгийн хамгийн сайхан бэлэгний тоонд хүүдээ бэлэглэсэн Playboy сэтгүүл байсан юм. Зохион байгуулагчдад хүү бэлгээ гардуулж өгөхдөө аав ээжээсээ ийм сэтгүүл аваад их ичсэн гэжээ. 

Өөр нэгэн өвөрмөц бэлэг нь Екатеринбургээс ирсэн эмэгтэйн мөнгө байсан аж. Бүсгүйн нөхөр төрсөн өдрийнх нь урьд өдөр мөнгө үлдээгээд дуртай зүйлээ худалдаж аваарай гэсэн байжээ. Харин бүсгүй маргааш нь дугтуй худалдаж аваад бэлэгний мөнгөө дотор нь хийж хадгалсан аж.

Мэргэжилтнүүд хүнд хамгийн дуртай бэлгийг нь өгөхийн тулд санамсаргүй баярлуулах аргыг бодож олох хэрэгтэй гэдэг. Сэтгэл ханамжтай байдал, таашаалыг бэлэгний үнэтэй харьцуулшгүй. Хэрэв хүнд бэлэглэсэн бэлэг сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол хэдий их мөнгө зарцуулсан байлаа ч үнэ цэнэгүй болдог. Дийлэнх хүмүүс өчүүхэн боловч сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн үнэ цэнэтэй гэдэг. Гэвч бэлэг авч буй хүний сэтгэл хөдлөл, догдлол бэлэгний  овор хэмжээнээс хамаардаг аж. Бэлэгний хэмжээ том байх тусам хүний сэтгэл ханамж өндөр байдаг бөгөөд энэ нь ухамсраас ангид байдаг гэж судлаачид үздэг. 

Судлаачид бэлэг авч буй хүнд юу эерэг сэтгэгдэл төрүүлдгийг тодорхойлох гэж оролдсон юм. Бэлгийн карт, жинхэнэ бэлэг хоёроос хүн жинхэнэ бэлгийг сонгодог аж. Эндээс судлаачид хүний уг ухамсаргүй сэтгэлийн хөөрлийг хуурахад амархан гэдгийг тогтоосон байна. Том хоосон хайрцгийг цаасаар дүүргээд гадуур нь туузаар ороосон ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах гэнэ.

Сэтгэл судлаачид чихэр, тэмдэглэлийн дэвтэр, флаш зэрэг хэрэглээний зүйл бэлэглэхгүй байхыг зөвлөдөг. Мөн гал тогооны хэрэгсэл бэлгэнд өгөх тухай бодоод ч хэрэггүй гэж анхааруулж байна. 

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.