Өндгийг хэрхэн чанах вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 26-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Тахианы өндгийг боловсруулан идэх нэг арга бол чанах юм. Гэхдээ чанахад бас учир бий. Хоол идэх хүний хүсэл сонирхолд нийцүүлэн өндгийг амттай болгох аргыг танилцуулъя.

Өндгийг чанахад гадна талаасаа дотогшоогоо болж чанагддаг тул өөр өөр хугацаанд чанахад харилцан адилгүй болдог байна. 

Хамгийн эхний өндөгний зурган дээр 180 С хэмд буцлаж буй халуун усанд хийж 2 минут чанаад уснаас гаргаж өндгийг задлаж үзэхэд ингэж чанагдсан байна.

Өндөгний цагаан нь ирмэгээсээ үл ялиг болж биежсэн боловч өндөгний шар түүхий байна. 

Харин дараагийн өндгийг өмнөх буцалсан усанд хийж 4 минут чанахад анхныхыг бодход арай илүү чанагдсан байна.

Энэ мэтчилэн 6, 8, 10, 12, 14 минутаар тус тус чанахад өндөг харилцан адилгүй чанагдсан байх болно.

Ер нь өндгийг 15 минут чанахад бүрэн гүйцэд болдог. Түүнээс илүү удаан чанахад өндөгний шарны гадуур хар, саарал давхарга үүссэн байдаг шүү дээ.

Ингэж харилцан адилгүй чанагдсан өндөгний амт чанар ч өөр өөр байдаг. Уураг тэжээл их авахыг хүсвэл түүхий маягаар чанаж идэж болно.

Хамгийн тохиромжтой чаналт бол өндөгний цагаан болсон, харин шар нь бараг болсон ч бага зэргийн түүхий зөөлөн байхад амттай бөгөөд амин дэм ихтэй байдаг байна. 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.