“Мартын -8”-ыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Twitter Print
2017 оны 03-р сар 08-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Хамгийн анх ээжүүдийн өдрийг Америкт тэмдэглэж байсан бөгөөд  5-р сарын хоёр  дахь ням гарагт тэмдэглэдэг байжээ.

Ээжүүдийн өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс өөрсдийн ээжүүддээ баяр хүргэх, бэлэг өгөх зэргээр тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд Америк энэ өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг баяр болгожээ.

Хятад

Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хотууд бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их  хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж. Дашрамд дурьдахад, бүх л эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүрүүдийг зорьдог тул энэ өдөр бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ. 

Орос

Манай хойд хөрш маань мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг аж. Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг байна. Эрчүүд цэцгийг, сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ, шоколад, бусад бэлгийн хамт ээжүүддээ, эхнэрүүд, эмээ, эгч, охиддоо бэлэглэдэг гэнэ. Харин зарим орос эрчүүд бүхэл өдрийн турш аяга, таваг угаан, хоол хийж, хүүхдээ асарсаар өнгөрүүлдэг бөгөөд харин эхнэрүүд нь найзуудтайгаар наргиж цэнгэж тэмдэглэдэг аж. 

Герман

Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэ-дэг байсан байна. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байжээ. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна. 

Болгар

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.

Итали

Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй.

Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй үйлчилдэг  аж. Тус улсад 1946 оноос хойш мимоза  цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэхүү өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна. 

www.mogolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.