Котомицүкиг баривчилжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 10-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сүмогийн озэки байсан Котомицүки Нагоя хотын цагдаагийн газарт энэ сарын 4-нд баривчлагдсан байна. Тэрбээр өөрийн ресторанд визгүй, ажлын зөвшөөрөлгүй гадаад иргэдийг ажиллуулсан хэрэгт буруутгагдаад байна. Цагдаагийн газраас өнгөрсөн сард тайланд, хятад иргэдийг визний зөрчилтэй хэмээн баривчлан, хаана ажилладаг эсэхийг нь тодруулахад Котомицүкигийн ресторанд ажилладаг нь тогтоогджээ.

Хэдийгээр озэки тэднийг визний зөрчилтэй байсныг мэдээгүй гэж  байгаа ч түүний рестораны менежер “Тайланд залууг визгүй гэж сонсож байсан"  гэж мэдүүлэг өгчээ. Тиймээс Котомицүкиг санаатайгаар хууль дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Котомицүкигийн ресторан шарсан махаараа алдартай бөгөөд Нагоя башёгийн үеэр сүмо бөхчүүд байнга зочилдог гэнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.