Морин уралдааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулжээ

Twitter Print
2015 оны 03-р сар 06-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ.  

УИХ дахь эмэгтэй гишүүд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ ч үүднээс 2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. 

Хамгаалалтын хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг ахиц гарсан ч санамж бичгийн зарим зүйл заалт өнөөдөр хэрэгжихгүй байгааг тэд хэлж байна. Хурдан морь унаач хүүхдийн хамгааллын талаар боловсруулсан хуулийн төслөө УИХ-д өргөн барих юм байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (172.56.8.186) 2015-03-07 11:37
      • 0
      • 0

      Ih hural zasag iin geshuud mori uayhiig horigloy geshuuneese tatgalaad mori uralduuldag

      Хариулах

    • ochir

      (112.72.11.101) 2015-03-06 19:37
      • 0
      • 0

      13nasnaas deeshih huuhed uvliin uraldaand mori ynaj bol.gui yum uu 16 arai bishee

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.10) 2015-03-06 19:04
      • 0
      • 0

      Тэгж яривал улсын харцага цолыг ч хахуульдаж авсан гэж наадмын үеэр ярьж байсан. Ховдын Пурэвсайхан Азжаргал арсланд 130 сая төгрөг өгч харцага цол авлаа гэж тэр дороо л яригдаад байсан даа. Санах хүмүүс зөндөө бий шүү

      Хариулах

    • ганаа

      (103.229.120.10) 2015-03-06 18:59
      • 0
      • 0

      2014 оны улсын баяр наадмаар 5 давсан Суманчулуун, Адьяабат нарт Ерөнхийлөгч зарлиг гаргаад начин цол олгосон. Гэтэл тэд допинг хэрэглээд шударга бусаар начин цолны болзол хангасан нь тогтоогдлоо. Одоо ерөнхийлөгч гаргасан зарлигаа яах вэ

      Хариулах

    • Анирдан

      (103.229.120.10) 2015-03-06 18:53
      • 0
      • 0

      Жишээлбэл Японд хурдан морь унаачийг "жокей" гэх бөгөөд тэд 45 кг-с доошгүй биеийн жинтэй байх ёстой гэсэн стандарт тавьдаг ажээ. Ер нь хурдан морины уралдаанаас гадна үндэсний баяр наадмын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай байна.

      Хариулах