Б.Пүрэвдоржид дахин арга хэмжээ авах хэрэгтэй гэв

Twitter Print
2013 оны 12-р сар 10-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдоржийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн засгаас арга хэмжээ авсан юм. Түүний албан тушаалын цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан билээ.

Тэгвэл өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Ж.Батзандан гишүүн ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржийг “Төрийн албыг хүнд сурталтай болгохоо ярьсан Б.Пүрэвдорж даргын асуудлыг Байнгын хороогоор оруулж хариуцлага тооцож арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн санал гаргалаа.

Тус байнгын хорооны дарга А.Бакей “Засгийн газрын хуралдаанаар сахилгын арга хэмжээ авсан. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл байнгын хорооны хурлаар авч хэлэлцэхэд бэлэн” гээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.