Өнөөдөр “Хонхны дуу” эгшиглэх өдөр

Twitter Print
2013 оны 12-р сар 10-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол улсад Ардчилалын давалгаа түрэн орж ирж, монголчууд бид хуучин социалист нийгмийг халж, шинэ нийгмийн салхийг мэдэрсэн түүхэн өдөр билээ. "Ард түмнээр байгуулагдаж, ард түмний төлөө ажилладаг, ард түмний өөрсдийнх нь засаглал эдүгээг хүртэл оршсоор буй нь Ардчиллын хамгийн шилдэг тодорхойлолт юм” гэж Уинстон Черчилль хэлсэн байдаг. Ард түмэнд хадгалагдаж байгаа сонгох эрх мэдлийг төр өөртөө шингээн, тэр хэмжээгээр ард түмнийг төлөөлөн оршин тогтнож байдаг. Төлөөллийн энэхүү тогтолцоог ард түмэн сонгож, уг сонголтоороо дамжуулан төрийг байгуулж өгдөг. Эргээд төр өөрийг нь байгуулсан иргэд, ард түмэндээ үйлчлэх зорилгод захирагддаг. Ийм тулгын гурван чулуу, тулах цэг дээр ардчилал тогтож байдаг.

Анх 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо гэдэг байгууллага байгуулагдсанаа албан ёсоор зарлаж, Монгол оронд ардчилсан хувьсгал эхэлснийг олон түмэнд тунхагласан юм. Улмаар 1990 оны эхний саруудад нийслэл хот, аймаг орон нутагт олон удаа жагсаал цуглаан болж нэг намын дарангуйллыг халах, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжихийг дэмжигсдийн тоо нэмэгдсээр байсан түүхтэй. Удалгүй Монголын ардчилсан нам, Монголын Социалист Демократ Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам зэрэг ардчилсан намууд байгуулагдаж байсан юм. Тэд анх ардчилсан нийгэмд шилжих тухай биш социализмийг сайжруулах уриа дэвшүүлж байсан юм. Харин 1990 оны гурван сарын 7-9-ний хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарлаж тэрхүү өлсгөлөн гурван өдөр, хоёр шөнө үргэлжилжснээр МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч, нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны долоон сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтож байсан бол, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, 1993 оны зургаадугаар  сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болж байсан билээ. Хорин дөрвөн жилийн хугацаанд алдаж оносон, сайн, муу ээлжилсэн он жилүүд үргэлжилсээр өдийг хүрсэн.

Хорин дөрвөн жилийн хугацаанд ардчилалын үр шим монголчуудад  ямар шинэ өөрчлөлтийг буй болгосныг дүгнэн хэлэлцэх өдөр тохиож, “Хонхны дуу” дахин эгшиглэж байна. Ойн хүрээнд олон үйл ажиллгагаа зохион байгуулж байгаа юм. Үүний нэг нь Ардчилалын алтан хараацай гэж нэрлэгддэг С. Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө. Мөн Соёлын төв өргөөнд баярын хурал болно. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.