“Сан Антонио Сперс”-т плей-оффын байрлал ойрхон байна

2015 оны 03-р сар 06-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр хоёр тоглолт болсноос “Чикаго Буллз”-“Оклахома Сити Тандер” 108:105, “Портлэнд Блэзерс”-“Даллас Маверикс” 94:75-аар тус тус хожсон юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын шилдэг тоглогч, лигийн тэмцээнд дээд амжилт тогтоосон Р.Уэстбрук 43 оноо авсан ч баг нь ялагдал хүлээлээ. Мөн зочин баг “ОКС”-гийн С.Ибака 25 оноо, 9 самбар, Т.Жи Агустин 10 оноо авсан аж. Харин талбайн эзэн “Чикаго”-гийн Н.Морич 26 оноо, 8 самбар, П.Газоль 21 оноо, 12 самбар, М.Данливи 21 оноо, Ж.Ноа 4 оноо, 12 самбар, 9 оновчтой дамжуулалт, Э.Мур 19 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн юм.

Өрнөд бүст плей-оффын сүүлийн байрны төлөө өрсөлдөж буй “Оклахома”, “Даллас” багууд хожигдсноор “Сан Антонио Сперс”-т боломж гарч ирлээ. Аваргууд 37 хожил, 23 хожигдолтой долоодугаар байрт бичигдэж байгаа бөгөөд “Даллас”-аас гурван хожил дутуу байгаа. Гэхдээ үлдсэн өдрүүдэд ялалт байгуулж чадвал плей-оффын байраа урагшлуулах боломжтой аж.

Өчигдөр “Атланта Хаукс” плей-оффын эрхээ авсан бол “Чикаго Буллз”, “Торонто Рэпторс”, “Клевлэнд Кавалейрс”, “Голден Стэйт Уорерз”, “Мемфис Гризлес”, “Хьюстон Рокетс” багууд дараагийн шатанд үлдэх нь бараг тодорхой болсон.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.