Хар алтны үнэ хоёр сар дараалан өслөө

Twitter Print
2015 оны 03-р сар 06-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Нүүрсний үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал өчигдрийн байдлаар 52 мянган ам.доллар хүрсэн тухай мэдээллээ. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 6 ам.доллараар өссөн үзүүлэлт хэмээн шинжээчид дүгнэлээ. Мөн хоёр сар дараалан өсч буй нүүрсний үнийн талаар Олон улсын зах зээлийн мэргэжилтнүүд “Австралийн нүүрсний экспортын хэмжээ буурсантай холбоотой” хэмээн тайлбарлаж буй гэнэ.

Дэлхийн нүүрсний зах зээлийн том хэрэглэгч Хятадын коксжих нүүрсний нэгдүгээр сарын импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.56 хувиар буурсан үзүүлэлт байгаа. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын сүүлийн мэдээгээр, тус улс өнгөрсөн нэгдүгээр сард нийт 4.01 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.6 хувиар багассан төдийгүй, нүүрсний импортын хэмжээ долоон сар тасралтгүй буурсан үзүүлэлт аж. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд манай улсын “Ганц мод” боомт дээрх коксжих нүүрсний экспортын үнэ  15 юаниар нэмэгдэж, 415 юань болсон бол “Сэхээ” боомт дээрх үнэ өөрчлөгдөөгүй байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • com

      (103.26.195.46) 2015-03-06 15:32
      • 0
      • 0

      iim l yed hurdan agullah heregtei shuu dee

      Хариулах

    • Зочин

      (202.21.112.202) 2015-03-06 11:49
      • 0
      • 0

      Юун 52 мянга вэ? Ямар ч эдийн засгийн мэдлэггүй тэнэг Гүнтөмөр. Нэрэндээ таарсан эргүү

      Хариулах