Г.Шийлэгдамба Нэгдсэн улсын Сан Франциско, Вашингтон хотуудад ажиллаж байна

Twitter Print
2015 оны 03-р сар 05-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжүүлж байгаа "Эрүүл элэг" хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад ажлын айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалаар Гиллеад, Абботт, БМС, Мерк, Айгер Био зэрэг дэлхийн шилдэг компаниудын удирдлагуудтай уулзаж "Эрүүл элэг" хөтөлбөрийн хүрээнд оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэд технологи болон вируст гепатитын эсрэг үйлчилгээтэй хамгийн сүүлийн үеийн эмчилгээг Монгол Улсын иргэдэд хүртээмжтэй, хөнгөлөлттэй үнээр хүргэх талаар хэлэлцэн тохиролцох юм.

Өчигдөр АНУ-ын Сан Франциско, Вашингтон хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт Эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг "Абботт лабораторис" компанийн төлөөлөл болох доктор Гэвин Клохерти, доктор Жон Хакэтт, нартай уулзсан байна.

Монгол Улсад Элэгний В С вирустэй иргэдийн вирусыг илрүүлэх, тоолох оношилгоог нэг удаа хийхэд иргэд 130-160 мянган төгрөг төлдөг. Гэтэл тухайн иргэн эмчилгээ эхлэхээс өмнө, эмчилгээний явцад, эмчилгээний дараа гээд хэд хэдэн удаа вирусээ тоолуулж эмчилгээний үр дүнгээ баталгаажуулах шаардлагатай байдаг. Өртөг өндөртэй оношлуурыг илүү хямдаар хүртээмжтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхээр Абботт компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • kkkk

      (203.194.118.49) 2015-03-05 23:25
      • 0
      • 0

      ene zurag n tgd medeendee yamar holbootoi yum. Ene san francisco, esvel DC yu?

      Хариулах