Токио-2020 олимпийн хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл дэнсэлнэ

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголын Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн.

Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн. Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорлоо.

Афин-1896 анхны олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа олимпод оролцсон түүхтэй.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.34.61) 2019-11-29 07:40
      • 0
      • 0

      Энэ арга хэмжээ чинь зөв үү? Хааж хориод ахиц дэвшил гарах уу?

      Хариулах