Гэрлэх ёслолын ордонг хувьчилна гэв

Twitter Print
2015 оны 03-р сар 05-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах саналыг гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна. Харин хурлын төлөөлөгчид “Барилгын газарт шунан улмаар нурааж дахин өндөр барилга бариулах атгаг санаа байж магад, ганц жил ашиггүй ажиллаа гээд шууд хувьчилна гэх санал оруулж ирж байгааг гайхаж байна” хэмээн хувьчлах асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа гэнэ.

Өнөөдөр энэ байгууллагад 27 хүн ажиллаж байна. Өнгөрсөн онд “Гэрлэх ёслолын ордон” 46 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ асуудал энэ сарын 13-ны НИТХ-ын тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдэх юм.

hurimiin ordon

Улсын хэмжээнд хуримын ёслолын гурван ордон байдаг ба нийслэлийн хувьд тэртээ 1976 онд анх ашиглалтад орсноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй нь Гэрлэх ёслолын ордон. 1973 оны тавдугаар сарын 23-нд Анастасия Иванова Цэдэн­бал Филатовагийн са­наа­чилгаар тус ордны ша­вийг тавьж, улмаар гурван жил бүтээн байгуулалтын ажил хийгдэн 1976 оны зур­гадугаар сарын 14-ний өдөр ашиглалтад орж байсан түүх­тэй.

 

Энэхүү ордон нь ма­най улсын архитектурын өвөр­мөц шийдэл бүхий түү­хэн дурсгалт барилгуудын нэг бөгөөд гол хаалганы заг­ва­рыг ардын уран зураач Д.Ам­галан гаргаж, зургийн да­гуу тухайн үеийн дүрслэх урла­гийн дунд сургуулийн оюут­нууд цоолборлон сийлж байжээ. Хатаасан нарс модоор хаалган дээр вансэмбэрүү, бадамлянхуа цэцгийг дүрсэл­сэн байдаг ба өлзий хээ нь урт удаан амьдралыг бэл­гэд­дэг гэнэ. Хаан бугуйвч, ха­тан сүйхийг бэлгэдсэн хаал­ганы бариулыг Филатова өө­рийн биеэр Чех улсад за­хиа­лан хийлгэжээ. Ордны нээл­тийг хийсний дараагаар Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулсан байдаг. Тэд болон гэрлэлтээ батлуулж байсан эхний таван хосод Ю.Цэдэнбал түүний гэргий А.И.Филатова нар баяр хүргэн шинэ байр бэлэглэн зүү утаснаас өгсүүлээд хогийн тосгуурыг нь хүртэл бэлдэж өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш 35 мянга гаруй хос тус ордонд гэрлэлтээ батлуулжээ. 

Газрын маргаантай асуудал Гэрлэх ёслолын ордныг ч тойроод өнгөрсөнгүй. Жил ирэх бүрт ойр орчмын газарт нь орон сууц, барилга байгууламж олширсоор бай­гаа бөгөөд нийт эзэмш­лийн газ­раас нь ердөө хашааных нь газар л үлдсэн гэнэ.

 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (103.26.195.175) 2015-03-05 20:02
      • 0
      • 1

      Ashigtai bolood humuus uhen hatan zutgeed bgaa yum bishuu 2014 onoo hagas jileer tavichihajee ard tumniig tenegtuulchih yum bna l daa

      Хариулах