Зуны Олимпийн тасалбарын захиалгыг авч эхэлнэ

Twitter Print
2015 оны 03-р сар 05-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Зуны Олимпийн XXXI дэх наадам Бразилийн Рио де Жанейро хотод болно. Өмнөд Америк тивд анх удаа болох гэж буй энэхүү наадмын тасалбар удахгүй худалдаанд гарах гэж байна. Харин захиалгыг нь интернэтээр авах бөгөөд дундаж үнэ нь 15-17 ам.доллар байхаар тооцоолжээ. Мөн нийт 7.5 сая тасалбар борлуулах аж. ОУОХ-ны зүгээс тасалбарын орлогын 70 хувийг Бразил улсын засгийн газарт өгнө гэж мэдэгдсэн.

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн наадмыг ойролцоогоор 3 тэрбум хүн зурагтаар үздэг гэсэн албан бус судалгаа байдаг. Мөн Олимпийн наадмын үеэр таван сая хүн Бразилд очиж магадгүй гэж тооцоолжээ.

1896 оны Грекийн нийслэл Афин хотод анхны зуны Олимпийн наадам болсон. Тэр цагаас хойш Английн Лондон хот 1908, 1948, 2012 онд гурван удаа, Францын Парис 1900, 1924 онд, АНУ-ын Лос Анжелес 1932, 1984 онд тус бүр хоёр удаа, 1912 онд Шведийн Стокгольм, 1920 онд Белгийн Антверпин, 1928 онд Амстердам, 1936 онд Германы Берлин, 1952 онд Финландын Хельсинк, 1956 онд Австралийн Мелбурн, 1960 онд Италийн Ром, 1964 онд Японы Токио, 1968 онд Мексикийн Мехико, 1972 онд Германы Мюнхен, 1976 онд Канадын Монреаль, 1980 онд ЗХУ-ын Москва, 1988 онд БНСУ-ын Сөүл, 1992 онд Испанийн Барселона, 1996 онд АНУ-ын Атланта, 2000 онд Австралийн Сидней, 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон.

Харин 2004 онд Грекийн Афин хоёр дахь удаагаа зохион байгуулсан бол Японы Токио 2020 оны зуны Олимпийн XXXII дахь наадмыг нутагтаа хүлээж авахаар болсон.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.