
УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд хаалттай болсон юм.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг буруутгаж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж, прокурорт шилжүүлсэн.
Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу "Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн ч, өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг дахин прокурорт буцаасан гэдгийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.